Дээд шүүх Цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Дээд шүүх Цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Улсын дээд шүүх “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг тавдугаар сарын 28-ны өдөр  цахим хуудаст байршуулж зургадугаар сарын 4-ний өдрийн 11.00  цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан байна. Ингэхэд дээрх хугацаанд Д.Зүмбэрэллхам, П.Одгэрэл, Д.Сүнжид, Ж.Эрхэсхулан нарын дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн.

Тиймээс өнөөдөр /2021.06.07/ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудал болон “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг тус, тус хэлэлцэнэ.

Хэдийгээр Үндсэн хуулийн Цэцийн  гишүүнд Б.Баттулга, Ч.Нямсүрэн, В.Оюумаа, Б.Улаанбаатар нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн ч тавдугаар сарын 24-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй. Тиймээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг  нээлттэй зарлахад дараах хүмүүс нэрээ дэвшүүлсэн юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ

Д.Зүмбэрэллхам. ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний хувьд  гуравдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн ч нэрээ татаж байсан удаатай. 

П.Одгэрэл. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Байротын их сургуульд магистр, МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Д.Сүнжид. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр, ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг  хамгаалсан. Түүний хувьд Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн юм.

Ж.Эрхэсхулан. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Эргэн сануулахад, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай юм. Ямартай ч  энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сараас хойш сунжирч явсаар өнөөдөртэй золгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж