3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв | News.MN

3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

Хилийн чанадад дэлхийн аварга, олимпийн эрхийн тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид ялалт амжилт, гуниг харуусал дүүрэн байна. Жүдо бөхийн шигшээ баг тамирчид Унгарын нийслэл Будапешт хотод дэлхийн аваргад оролцож байгаа бол 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Унгарын Дебрецен хотод олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцлоо.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ЭЦСИЙН МӨЧИД ХОЖИГДОВ

Олимпийн сүүлийн ганц эрх олгох тэмцээнд оролцсон Монголын эрэгтэй шигшээ баг хэсгээсээ нэг хожил, нэг хожигдолтой хасагдах шатанд шалгарсан. Тэд хагас шигшээ шатны эрхийн төлөө Украины залуустай хүч үзэж, 19-17 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Тоглолтын тухайд Монголын шигшээ баг эхнээсээ онооны давамгай байдлыг үүсгэж, тэргүүллээ хадгалсаар хожсон. Ийнхүү Украиныг буулган авсан Монголын баг хагас шигшээд Бельгийн хүчтэй багтай учраа таарав. Бельгийн багийн хувьд хэсгийн шатандаа энэ тэмцээний чансааг тэргүүлэгч хүчирхэгч Словенийн багийг буулган аваад байсан юм.

Тоглолтын эхлэлийг Бельгийн шигшээ баг сайн тавьж, 6-0 гэсэн онооны зөрүүг үүсгэсэн ч тоглолтын төгсгөлд онооны харьцаа 12-12 болж тэнцсэн. Тоглолтын эцсийн шүгэл дуугарахаас 30 секундын өмнө Г.Цэнгүүнбаяр алсын зайн шидэлтээ амжилттай болгон Монголын шигшээ илүү гарсан ч Бельгийн шигшээ баг хариу хожлын шидэлт гүйцэтгэн 16-15 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Улмаар Бельгийн баг шигшээ шатанд талбайн эзэн Унгарыг хожин түрүүлж, олимпийн сүүлийн ганц эрхийг авсан юм. Харин эмэгтэй ганц эрхийг Италийн шигшээ баг хүртжээ.

М.УРАНЦЭЦЭГ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Унгарт эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг-ын барилдаанууд явагдаж, Монголоос гурван тамирчин оролцсон. Эрэгтэй -60 кг-д өрсөлдсөн Л.Өнөболд В хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кыргызбаевтай барилдаж, ялагдал хүлээснээр дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрбээр дагах барилдаанд Азарбайжаны Карамат Хусейновд ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй -48 кг-д зодоглосон Г.Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица Николичид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин МУГТ М.Уранцэцэг С хэсгийн аваргын төлөө Японы Вагана Когатай барилдаж, ялагдал хүлээн дагах барилдаан хийх болов.

М.Уранцэцэг гуравдугаар тойрогтоо Казахстан улсын нэр дээрээс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй учраа таарч, ялалт байгуулаад байсан юм.

Дагах барилдаанд М.Уранцэцэг Францын Сирин Буклиг ялж, улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Хүрэл медалийн төлөө тэрбээр Косовогийн Дистриа Красникитай учраа таарч, ялалт байгуулан ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэв.

МУГТ М.Уранцэцэгийн хувьд 2013 оны ДАШТ-ээс алт, 2017 оны ДАШТ-ээс мөнгө, 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан бол ийнхүү 2021 оны ДАШТ-ээс дахин хүрэл медаль хүртэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-07 202.9.46.177

Fiba 3×3 маш сонирхолтой спорт юм аа. Эцсийн мөч хүртэл ялах ялагдах нь эргэлзээтэй ширүүн өрсөлдөөн гардаг юм бн. Манай сагсчид чадлаараа л тоглосоон, бөхчүүд шиг даваа наймаалцсан жүжиг үзснээс ийм эгзэгтэй мөч, шудрага өрсөлдөөн үзэх сайхан юм

Avatar

Зочин 2021-06-07 202.9.40.8

Урнаа минь одоо олимпод наад охин чинь ирнэ. түүнд тохирсон мэхийг эртьхэнээс нь бэлдэж байгаад шийдэмгий барилдах хэрэгтэй байна. Японтой жаахан итгэлгүй барилдсан. уул нь өчөөд ялах боломж байсан боловч алдсан. чи алдвал нөгөөдөх чинь боломжийг ашигладаг журмаар л явлаа. Гэхдээ ялах өдөр ирхэ байлгүй дээ. дараалж ялагдана гэж юу байхав

Avatar

Зочин 2021-06-07 202.131.230.98

Za daa belgiig hojood ch tsaashaagaa hungary d nuhuulna sh dee.
Hungaryd aluulsan daa

Avatar

vvv 2021-06-07 202.131.245.210

Judo giihon odoo zodogoo tailaad zaluu yedee bolomj olgoson n deer boljee

Avatar

Зочин 2021-06-07 202.179.21.207

Mundag baisan bn, Sain uzsen bn!!!!!!!!!

Avatar

Зосн 2021-06-07 66.181.191.46

Zauusaa s.n b.san shuu Naadam negeer duusahgui. Harj demjij yavnaa.Amjilt

Avatar

Иргэн 2021-06-07 202.179.25.156

Тоглолт үзсэн. Украйн, бельгитэй маш сайн тоглосон. Тоглолтын үед чатад гадаад хүмүүс сайхан тоглолт боллоо , монголчуудад сагсан бөмбөг танил билүү гэх мэт эерэг сэтгэгдлүүд их байна лээ. Яахав хожигдсон ч гэсэн сайхан тоглолт үзүүлнэ гэдэг бол спортын мөн чанар шүү дээ. Цаашдаа улам их хичээгээрэй.

Avatar

Зочин 2021-06-07 202.179.25.234

Сүүлчийн их дайралтаа Токиод хийх болж дээ Урнаа

Avatar

zochin 2021-06-07 43.228.129.119

Энэ охинд"Хөдөлмөрийн баатар" гэж цол байгаа сургтай юм түүнийгээ өгөөч гэж хүсье. Сайхан амжилт гаргажээ баяр хүргье.

Avatar

Зочин 2021-06-07 66.181.161.85

Хөдөлмөрийн баатар болчихсон

Avatar

nyam 2021-06-07 66.181.168.82

mash sain togolson ene zaluuchuud bayar hyrgej baharhah heregtei. shuumjleh amarhan uarm hairlah heregtei mundag zaluusiig shytie

Avatar

Гумбаа 2021-06-07 202.55.188.37

3×3 Залуус маань маш сайн оролцсон . Тулга дасгалжуулагч маш сайн бэлдсэн байна . 24 оны олимпод медаль авах нь тодорхой байна. Дөлгөөн холын зайнаас шидэлтийн техникээ дэд шатанд болгох хэрэгтэй байна амжилт

Avatar

Зочин 2021-06-07 172.58.141.41

Batalgaatai erh avna gej bodoj bailaa haramsaltai, ene COVID tom noloo uzuulchih shig bolloo.

Avatar

J. Erka 2021-06-07 66.181.161.32

Олимпийн сүүлийн ганц эрх олгох тэмцээнд оролцсон Монголын эрэгтэй шигшээ багт баяр хүргэе … Энэ ялагдал юу ч биш ирээдүйд олон ялалт та нарыг хүлээж байгаа шүү … Та нар үнэндээ маш сайн тоглосон байна. Хойшоо харж сургамж, урагшаа харж итгэл, найдвар, ирээдүйн амжилтыг харах болно …

Avatar

J. Erka 2021-06-07 66.181.161.32

Олимпийн сүүлийн ганц эрх олгох тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг маш сайн оролцсон байна. Манай багт маш их ирээдүй байна. Энэ удаад хожигдсон явдалд гутрах хэрэггүй. Тэмцэл өнөөдрөөр дуусахгүй, маргааш гэдэг сайхан өдөр хүлээж байгаа … Манай баг богино хугацаанд амжилт гаргаж байгаа ирээдүйд тэргүүлэх болно. Тэмцээн бол ялагдаж байж амжилтанд хүргэдэг тал байдаг. Урагшаа харж дараа дараагийн тэмцээн хүлээж байгааг санагтун. МОНГОЛЫН БАГТ БАЯР ХҮРГЭЕ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж