"Халдвар авсан хүмүүст найман сарын хугацаанд дархлаа тогтоно" | News.MN

"Халдвар авсан хүмүүст найман сарын хугацаанд дархлаа тогтоно"

COVID-19

"Халдвар авсан хүмүүст найман сарын хугацаанд дархлаа тогтоно"

"Халдвар авсан хүмүүст найман сарын хугацаанд дархлаа тогтоно"

Дотоодын халдварын тархалт сүүлийн хоногуудад өдөр бүр 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж, найман настай хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Тиймээс Монгол улсад Covid-19 халдварын ямар төрлийн мутаци илэрч хүн амын дунд тархаж буй  болон ХӨСҮТ-өөс Covid-19-ийн онцлогийг хэрхэн судалж, шинжилж байгаа талаар ХӨСҮТ-ийн судлаач, Анагаах ухааны доктор Г.Цогзолмаатай ярилцлаа.


-Covid-19-ийн  халдварын тархалт,  тандалтын талаарх судалгааг ХӨСҮТ-өөс хийж байгаа юу?

-ХӨСҮТ нь Covid-19 халдвар Монголд зөөвөрлөгдөн орж ирснээс хойш тандалт, судалгааны олон ажлыг хийж байна. Жишээлбэл, вакцины дархлаа, хүндээр өвчлөгчдийн эмнэлзүй, вирусийн мутаци, халдварын тархалттай холбоотой олон судалгааны ажил хийж байгаа. Вирусийн мутаци илрүүлэх судалгааг ч хийж эхэлсэн.

-Монгол Улсад мутацилагдсан хэлбэр үүссэн нь үнэн үү. Япон руу  шинжилгээнд хамруулахаар 20-иод сорьц  явуулсан тухай мэдээлж байсан. Шинжилгээний хариу нь юу гэж гарсан бэ?

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторийн гурван эрдэмтэн судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, Монгол Улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ халдвартай нь батлагдсан, цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцыг авч явсан. Эдгээр сорьцыг шинжлэхэд цаг хугацааны явцад вирус өөрчлөгдөж байгаа нь ажиглагдсан.

Мөн судалгааны дүнгээр анхаарал татахуйц хоёр төрлийн мутаци илэрсэн. Нэг нь тархалтыг нэмэгдүүлдэг. Хоёр дахь нь өвчний хүндрэлд нөлөөлдөг байх магадгүй мутаци илэрсэн. Гэхдээ судалгааны ажил явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өг

-Мутацилагдсан хэлбэр тархалтыг эрчимжүүлж,  өвчнийг хүндрүүлдэг байж болзошгүй гэлээ. Тархалтын хурд болон хүндрэлийг нь судлав уу?

-Вирус хүнээс хүнд дамжих явцдаа байнгын мутаци буюу өөрчлөлтөд орж байдаг. Одоогоор дэлхийд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дөрвөн төрлийн мутацит хувилбар тархаад байгаа бөгөөд эдгээр хувилбарын халдварлах чадвар өндөр учир маш хурдан хүн амд тархаж байна. Мутацилагдсан вирус тархалтыг нэмэгдүүлэх, өвчний эмнэл зүйн хүндрэл үүсгэх, дархлааны хариу урвалаас зугтах, дархлааны хариу урвалын идэвхийг бууруулах зэрэг эрсдэлийг үүсгэж байна. Монголд мөн халдварлах чадвар өндөртэй вирусийн хувилбар үүсэн тархаж байх магадлалтай.

-Иргэд мутацилагдсан хэлбэрээр өвчилсөн тохиолдолд вакцин ямар ч нөлөөлөлгүй гэсэн үг үү? 

-Монголд тархаад байгаа хувилбарт вакцины үр дүнд нөлөөлдөг, вакцины дараах дархлааны хариу урвалаас зугтдаг хэлбэр илрээгүй байна.

-ЭХЭМҮТ-д найман настай хүүхэд халдварын хүндрэлээр эндсэн харамсалтай мэдээлэл байна. Covid-19 халдварын эрсдэлт  бүлэг нь одоо хүүхдүүд болж хувирлаа шүү дээ?

-Сүүлийн үед насанд хүрсэн хүмүүс вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа. Харин хүүхдүүдийн тухайд дархлаажуулалтын ажил эхлээгүй. Ингэснээр халдварын тохиолдлын дунд хүүхдийн эзлэх хувь өдөр ирэх тусам өсч байна. Хүүхэд харьцангуй шинж тэмдэг багатай балархай хэлбэрээр өвчилж байгаа. Одоогоор Монголд хүүхдийн вакцинжуулалтыг хийх эсэх нь тодорхойгүй байгаа. Дэлхий нийтэд ч хүүхдийн дархлаажуулалт мөн тулгамдсан асуудал болоод буй. 12-оос дээш насны хүүхдэд "Файзер" вакциныг хийж болохыг АНУ-ын “Хоол хүнс эмийн агентлаг” зөвшөөрөөд байна. Үүний дагуу зарим улс вакцинжуулалтад хүүхдийг хамруулж байна. Монголд ч мөн ялгаагүй "Файзер" вакцинаар хүүхдийг вакцинжуулах боломжтой.

-Дархлаажуулалтын ажил идэвхтэй өрнөж байна. Гэтэл яагаад халдварын тохиолдол буурахгүй, эсрэгээрээ  өсч байна вэ?

-Нийт дархлаажуулалтад хамрагдах ёстой насанд хүрэгчдийн тоог дархлаажуулалтад хамрагдсан хүнтэйгээ харьцуулахад өндөр харагдаж байгаа юм Нийт хүн амын хувьд авч үзвэл үүнээс бага статистик гарах нь тодорхой. Тухайлбал, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг. Үүнийг тооцвол нэгдүгээр тунд 55 орчим хувь, хоёрдугаар тунд 44 хувь хамрагдсан байгаа юм.

Мөн халдвараас хамгаалсан буюу дархлаажсан иргэн гэж хэнийг хэлэх вэ гэхээр хоёрдугаар тун вакцинаа хийлгээд 14 буюу түүнээс дээш хоносон хүнийг хэлж байгаа. Одоогоор нийт хүн амын 20 гаруй хувь нь л энэ шалгуурт хүрч байна. Тиймээс дархлаажуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж байхад халдварын тохиолдол буурахгүй байна гэдэг асуудал бол өрөөсгөл юм.

-Халдварын тархалтыг бууруулахын тулд хөл хорионоос өөр ямар арга, гарц байна. Эрүүл мэндээ бодоод хөл хорионд орууллаа гэхэд эсрэгээрээ эдийн засгийн хямралд аж ахуйн нэгж ?

-Хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг хумих, тохиолдлын тоог бууруулна. Үүнээс өөр арга бол иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Иргэд халдвар хамгаалалтын дүрэм журмыг сахиж, дэглэмээ баримталж, вакцины бүрэн тундаа хамрагдвал эрсдэл төдий чинээ буурах боломжтой байгаа.

-Иргэдийн зүгээс халдварын тархалт яг хэзээ буурах талаар тодорхой хариу авахыг хүсч байгаа?

-ХӨСҮТ болон эрдэмтэн судлаачдын баг вакцинжуулалт болон вакцины идэвхийг тооцоолон математик аргаар халдварын тархалтын байдлыг урьдчилан бодож гаргасан. Уг тооцооллоор долоон сараас халдварын тохиолдол буурах магадлалтай байгаа ч халдварын тархалтад маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Хөл хорионы дараа хүн амын бөөгнөрөл, хөл хөдөлгөөн нэмэгдэж халдварын тархалт ихэсч байна. Халдварын тархалтыг багасгахын тулд иргэн бүр үүргээ ухамсарлан хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах  шаардлагатай.

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд ч халдвар авч байна. Тиймээс иргэд вакцины гурав дахь тунг хийх эсэх талаар сонирхож байна.  ДЭМБ болон Монгол Улсад ийм зүйл яригдаж байгаа юу?

-Вакцины дараа халдвараар өвчлөх тохиолдол бүртгэгдэж байна. Вакцинд хамрагдсан гэдэг нь халдвар огт авахгүй гэсэн ойлголт биш. Халдвар авсан тохиолдолд хүндрэх болон халдвар бусдад тараах эрсдэлийг багасгаж байгаа юм.

Вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөсөн ДЭМБ зөвлөмж одоогоор байхгүй. Зарим улс орон вакцины гуравдугаар тунгийн талаар ярьж байгаа. Жишээлбэл, Бахрейн улсын хувьд 50-аас дээш насны архаг өвчтэй хүмүүсээ гуравдугаар тун вакцинд хамруулах талаар ярьж байна. Бахрейн улсын иргэдийн хувьд "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакциныг хийлгэсэн. Гэхдээ гурав дахь тунгийн хувьд "Файзер" вакциныг хийлгэнэ гэсэн судалгаатай байгаагаа мэдээлж байна. Монгол Улсын хэмжээнд гурав дахь тунгийн асуудлыг шийдвэрлэх түвшинд хэлэлцээгүй байна.

-Хэрэв Монгол Улсад гурав дахь тунга хийнэ гэвэл заавал нэг үйлдвэрийн байх ёсгүй юм байна, зөв үү?

-Тэр талаар яригдаагүй байна.

-Энэ сарын 16-наас хөл хорио тогтоох талаар ХӨСҮТ, ЭМЯ зүгээс яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ тухай тайлбар өгөхгүй юу?

-Хөл хорио тогтоох эсэх талаар мэдээлэлгүй байна.

-Covid-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст насан туршийн дархлаа тогтох уу, эль эсвэл тодорхой хугацаанд дархлаа тогтож байна уу?

-Халдвар авсан хүн хэр удаан дархлаа тогтоцтой байх нь бүрэн тодорхойлоогүй байна. Халдвар авсны дараах дархлаа тогтоц өвчтөний нас, халдварын хүндийн зэргээс мөн шалтгаална. Одоогоор, халдвар авсан ихэнх хүмүүс нь найман сар хүртэлх хугацаанд дархлаа тогтоцтой байна гэсэн судалгаа бий. Үүнээс удаан хугацаанд дархлаа тогтоцыг судалсан судалгаа одоогоор байхгүй. Вакцины хувьд ч хэдий хугацаанд тухайн хүнд дархлаа тогтоох, хамгаалах талаар нарийн судалгаа байхгүй.

-Халдвараар өвчилж, эдгэрсэн хүмүүс гэрийн тусгаарлалтыг баримтлаагүйгээс болж дам хавьтлуудын тоо олширч байна. Хэрэв эмнэлэгт хэвтээд  гарсан бол яг хэдий хугацаанд өөрийгөө тусгаарлах нь зүйтэй вэ?

-Эмнэлэгт хэвтээд эдгэрч гарч буй хүмүүсийн тухайд халдвар тараах магадлал харьцангуй багассан байдаг. Тийм болохоор эмнэлгээс гарчихаад тухайн хүн халдвар тараах эрсдэлтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.

-Covid-19 вирус хүний биед бохир цус үүсгэж нийт массыг өвчлүүлдэг гэж ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцолсон. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит мэдээгээр Covid-19 халдварыг Монгол уламжлалт анагаах ухааны талаас тайлбарлахдаа “Цусны халуун, муу цус үүсч нийт эрхтэн системийг хамардаг” гэж ярьсныг хэлж байх шиг байна. Энэ нь мэргэжлийн шинжлэх ухааны хэллэг учир шууд энэ утгаар нь хүлээн авах боломжгүй юм.

-Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны хослуулсан аргыг Covid-19-ийг эмчлэхэд ашиглаж байна. Эмчилгээний аргын хувьд вирусын онцлогт хэр тохирч байгаа вэ?

-Анх БНХАУ-д Covid-19 халдвар бүртгэгдэж, Хятад уламжлалт анагаах ухааны аргыг үр дүнтэй байна гэж мэдээлж байсан. Манай улс ч мөн адил Монгол уламжлалт анагаах ухааны аргыг хэрэглэж байна. Халдварын дараах олон эрхтэн системийн өөрчлөлт, гэмтлийг засах, нөхөн сэргээхэд ач холбогдолтой.

-Зургадугаар сард халдварын тохиолдол өсөх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Гэтэл УОК болохоор буурна гээд байгаа. Аль нь үнэн бэ?

-Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдаж, хөдөлгөөн ихэссэнтэй шууд хамааралтай. Хүн бүр дор бүрнээ дэглэмээ сахиж чадвал халдварыг хумих бүрэн боломжтой.

-Мутацийг тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмж хэзээ ирэх вэ?

-Захиалга бүрэн хийж, ойрын хоногуудад багаж, төхөөрөмжүүд ирэхээр байна. Мэргэжилтнүүд маань ч бэлтгэгдээд байгаа. Мөн Япон улсаас лабораторид ажиллах эрдэмтнийг урьсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-06-07 202.9.46.197

Iim oroo baigaa bhd ugaasaa naadam hiij bolohgyi.mutats yavagdsaar mutant bolood er ni evgyitej bnshyy.verocelld naidah hereggyi.gaj nuluu,hundred yhel ch utgaa aldaj bnshy.anhnaasaa sputnik av gehed dugraagyi nuhduud amaa barij bga blgyi.vero avsan ornuud ni 2oos busad 50heden oron ni dandaa hyatdad asar urtei uls.mongold ch bas yavuurgyi vac darhlaa togtoogyi bga ni batlagdaad l bna.Sputnik oruulj ir!!!!

Avatar

дэмб 2021-06-07 66.181.160.26

жаахан шүүмжлэлтэй сэтгэгдэл бичихээр устгадаг юм байна,

Avatar

шинжээч 2021-06-07 66.181.160.26

Монголд мөн халдварлах чадвар өндөртэй вирусийн хувилбар үүсэн тархаж байх магадлалтай гэжээ, тэгээд тийм юм уу, үгүй юм уу, судлаад л байдаг, ийм нэг бүдэг хариултаар аргалаад бүр сурчихлаа ш дээ, одоо хүнд, хөнгөн, хүндэвтэр, маш хүнд бүх өвчтөн нь байна, түүнээс ялгасан вирус нь байдаг байлгүй дээ, энд тэмутацлагдсан вирусын генийн дарааллын мэдээлэл янз бүрээрээ байна, тэгээд харьцуулаад үнэхээр тийм айхтар халдварлах чадвартай вирус байна эсхүл үгүй гээд шулуухан хэлж чаддаг байх хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-06-07 59.153.114.99

Энэтхэгээс л хүн битгий оруулаарай даа, азнана шүү. Мөн дамжиж ирсэн хүнийг ч ялгаагүй.

Avatar

Зочин 2021-06-07 103.26.193.26

Яг ямар гээч мутаци гэдэг нь бас тодорхойгүй хэвээр байгаад байгаа бололтой. Олон улс орнууд үүнийгээ богино хугацаанд хэлж чадаад байх юм. Манайх болохоор судалж байнаа л гээд орхих юм.

Avatar

Сэтгүүлч нь гарчигаа үнэн зөв өгч сурна уу. 2021-06-07 202.55.188.38

Одоогоор, халдвар авсан ихэнх хүмүүс нь найман сар хүртэлх хугацаанд дархлаа тогтоцтой байна гэсэн судалгаа бий. Үүнээс удаан хугацаанд дархлаа тогтоцыг судалсан судалгаа одоогоор байхгүй. Вакцины хувьд ч хэдий хугацаанд тухайн хүнд дархлаа тогтоох, хамгаалах талаар нарийн судалгаа байхгүй. ———-8 сар хүртэлх хугацаанд

Avatar

Зочин 2021-06-07 202.131.251.130

минй бодлоор 11 цагт наль наль гэдэг хэдээс хамаагүй тоодрхой мэргэжлийн ярилцлага болж. ийм хүмүүсээ илүү яриулж бх нв зөвөө

Avatar

Gombo 2021-06-07 174.251.64.69

1jilees nasan turshdaa togtono geed demb zarlasan bgaa shuu.

Avatar

Тодорхой зүйл хэлдэггүй хүн байна 2021-06-07 103.26.194.232

Ямар ч тодорхой зүйлгүй ярилцлага байх шив дээ.

Avatar

Зочин 2021-06-07 202.170.89.190

дажгүй л ярилцлага бн шдээбүрэн уншаач ядаж

Avatar

Зочин 2021-06-07 64.119.23.1

Яаж ч бодсон өвчнийг ялан дийлэх найдвар тун бага байгаа энэ үед 100 жилийн наадмыг олон хоногоор хийж, халдвар хамгааллын дэглэмээ ноцтой зөрчих нь маш муу нөлөөтөй гэдэг нь тодорхой болж байна. ЯДАЖ 3 ӨДРӨӨС ИЛҮҮГҮЙ НААДАМ ХИЙЖ, ХООРОНДОО ХОЛИЛДОЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Avatar

Зочин 2021-06-07 202.21.126.30

Яг зөв хэллээ. Нээрэн олон хоног наадамлах хэрэггүй ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж