Туул голын эрэг иргэдийн бөөгнөрөлд дарагдав | News.MN

Туул голын эрэг иргэдийн бөөгнөрөлд дарагдав

Туул голын эрэг иргэдийн бөөгнөрөлд дарагдав

Туул голын эрэг иргэдийн бөөгнөрөлд дарагдав

Хотын дуу чимээ, түгжрэл, ажлын ачааллаас түр хугацаанд холдож, амралтын өдрөөрөө агаар салхинд гарсан нийслэлийнхэн Туулын эргээ барааддаг. Гэвч Covid-19 халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед олноор цуглахгүй байхыг албаныхан анхааруулж байгаа. Иймээс Баянзүрх дүүргийн товчооны Туул голын орчим амарч буй хүмүүс УОК-оос өгсөн дэглэмийг хэрхэн баримталж, амарч зугаалж байгааг сурвалжиллаа.

Цаг агаар огцом дулаарсан амралтын өдрүүдэд Туул голын орчим хүний хөлд дарагджээ. Тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, хүн хоорондын зайг умартсан харагдана. Амны хаалт зүүсэн хүн ч алга.

Амрагчид сүүдрэвч барьж, шорлог хийж суугаа харагдав. Амарч зугаалж яваа иргэдийн зүгээс нөгөө л тохижуулалт, байгалийн бохирдолтыг хөндөв. Ядаж хүний биологийн хэрэгцээ хангах боломжтой бие засах газар зайлшгүй тулгамдаж байгааг хэлсэн юм. Харин халдвар хамгаалалтын дэглэмийн тухайд вакциныхаа бүрэн тунд хамрагдсан. ч Covid-19 халдвар дотоод орчинд агаарын солбицолгүй нөхцөлд тархдаг учраас хүүхдүүдээ амны хаалтгүй тоглохыг зөвшөөрсөн хэмээн асран хүмүүжүүлэгчид нь хэлж байв.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтмол өсч, 1000 давж байгаа статистик гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Мөн нийт хүн амын гуравны нэг хэсэг нь хүүхдүүд бөгөөд хүүхдийг вакцинжуулах асуудал хараахан албан шийдвэрийн хэмжээнд яригдаагүй байгаа. Гэтэл өвчлөлийн эрсдэл өндөр байгаа энэ үед үр хүүхдүүдээ халдвараас сэргийлсэн юм алга.

Жаахан салхи гарвал ил цэгт хаясан хог нь хийсч энд тэнд тарж, түүнийг нь нохой зууж, тараана. Эцэг эхчүүдийн зүгээс хяналт тавьж байгаа ч минут тутамд үр хүүхдээ ажиглах боломжгүйгээс хүүхдүүд нь бохир зүйлсээр тоглох, гараараа хоол ундаа идэх гээд вирус дамжих эрсдэл үүсч байгаа гэхэд хилсдэхгүй. Мөн үүнээс гадна амралтын бүсүүдэд амрагчдад зориулсан нийтийн бие засах газрыг байршуулах шаардлага зайлшгүй үүсч байна. Баянзүрхийн товчооны Туул гол орчмын талбайг айлууд эзэмшиж хашаалж, амрах газар эрсэн хүнд аятайхан амрах тав тухтай талбай тун бага үлджээ. Айлууд дундуур сүлжиж туулын эрэг рүү дөхөх тусам хийсэх хог хаягдал, бохир орчин угтана. Машин сүлжилдсэн замаас үүдэн ногоон зүлэг багасч, сул шороо ихэсэх аж. Замын сул шороо салхилах бүрт хүчтэй шуурч, амрагчдын майхан, шүхрийг хийсгэх шахам л болж байхад иргэдэд тоож байгаа зүйл байсангүй. Хог нь хийсч ирээд л наалдчихгүй бол болно доо гэх хандлагатай иргэд байхад асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй гэх иргэд ч сэтгэгдлээ бидэнд хуваалцсан юм.

"ХҮҮХДҮҮД МААНЬ ХОГОН ДЭЭР ТОГЛООД БАЙГАА ЮМ ШИГ СЭТГЭГДЭЛ ТӨРДӨГ"

ИРГЭН Г.БЯМБАЦЭЦЭГ:

-Хогоо ил задгай хаях асуудлын тухайд амрагчид өөрсдийн хэрэглэсэн зүйлийн үлдэгдлээ уутанд хийгээд авч яваад хогийн цэгт хаях нь зүйтэй санагддаг. Голын эрэг дагуу хүмүүсийн үүсгэсэн 2-3 хогийн цэг харагдаж байгаа ч тэр хэсэгт хэрэв хог хаявал жаахан хүчтэй салхилах юм бол хийсээд л гол руу орох магадлалтай. Эсвэл уутлаад хаясан байлаа гэж бодоход нохой ирээд задлаад тараах боломжтой. Тиймээс хогоо иргэд аль болох машиндаа авч явах нь зүйтэй. Миний хувьд ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд багаас нь эхлээд байгаль эх дэлхийгээ хайрлах, хогоо ил задгай хаяхгүй байх, хүнийг хүндлэх арга ухааны талаар хичээлийн хөтөлбөртөө тусгаж өгөх нь зөв болов уу гэж боддог. Тэгж чадвал ирээдүйд залуу үе маань илүү ухамсартай хандлагатай болох байх. Үүнээс гадна зөвхөн иргэдээс гэхээс илүүтэй нийслэлийн зүгээс, хариуцсан албан хаагчдын анхаарах асуудлууд ч байна. Тухайлбал, хогийг тогтмол ачиж цэвэрлэх, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатай санагдлаа. Ингэснээр аялагчид тав тухтай агаарлах боломж гарна. Тэгэхгүй бол хүүхдүүд маань хүний хогон дээр тоглоод байгаа сэтгэгдэл төрдөг.

"ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ДАГУУ БИЕ ЗАСАХ ГАЗАР ЗАЙЛШГҮЙ БАЙРШУУЛАХ ЁСТОЙ"

ИРГЭН С.ОНОНЦЭЦЭГ:

-Иргэд нэг үеэ бодвол харьцангуй соёлтой болжээ. Хамгийн чухал зүйл нь ариун цэврийн байгууламжийн асуудал. Хүний хэрэгцээний дагуу бие засах газар зайлшгүй байршуулах ёстой. Гадаадын улс оронд бол амралт зугаалгын бүсэд нийтийн ариун цэврийн явуулын цэгийг ч байршуулсан жишээ олон бий. Монгол Улсад аялагчид олноор очдог газартаа ядаж улирлын чанартай нийтийн бие засах газар байршуулах ёстой санагддаг. Тэгэхгүй бол иргэдэд бие засах, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хаана хаях гээд асуудлууд яригдана. Халдвар хамгаалалтын дэглэмийн тухайд агаарт гарч байгаа учраас амны хаалт зүүгээгүй. Мэдээж олон хүнтэй газраар явахдаа дэглэмээ баримталж байгаа. Харин одоо бол гэрийнхэнтэйгээ байгаа учраас амны хаалт зүүгээд бээлий өмсөөд байх боломжгүй шүү дээ. Хөл хорио тогтоох асуудал дээр тархалт энэ хэвээр нэмэгдсээр байвал тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байгаа.

ИРГЭН Э.УНДАРМАА:

-Гэр бүлээрээ салхинд гарахаар ирсэн. Бидний байршсан газарт хог их байсан учраас түүхээр шийдсэн. Хүмүүс хэрэглэсэн зүйлийнхээ хог хаягдлыг байршиж байсан газартаа үлдээгээд явчихдаг. Уг нь бол эсрэгээрээ байгальд үнэгүй амарч зугаалж байгаа юм чинь хогийг нь цэвэрлэх ёстой санагддаг. Халдвар хамгаалалтын дүрэм журмыг сайтар сахихыг өдөр бүр анхааруулж байгаа. Тиймээс вакциныхаа бүрэн тунд хамрагдаж, аль болох тогтмол амны хаалт зүүхийг хичээж байгаа.

ИРГЭН Г.БАТБОЛД:

-Хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Миний хувьд гэр бүлээрээ агаар салхинд гарахдаа хогоо хэзээ ч ил задгай хаядаггүй. Энэ хавийн газар бол иргэдийн суурьшлын бүс болчихсон. Тиймээс тохижилтыг маш сайн хийх хэрэгтэй. Заавал гадаадын улс орон шиг хийгүй юм аа гэхэд цэвэр орчинг бүрдүүлээд өгвөл бусад нь асуудалгүй. Зүлэгжүүлэх, саравч барих, хогийг ангилж ялгах боломжтой цэг байгуулах гэх мэт хэрэгцээ байна. Хэрэв хогийг ангилж ялгах цэг байгуулаад хоёр хоногт нэг удаа хогийг нь ирж ачиж, орчныг цэвэрлээд байвал нийслэлийн өнгө үзэмж ч таатай болох шиг санагддаг. Хүн байгаа газар цэцэглэх ёстой байтал буруу хандлага, төлөвшөөгүй үзэл бодлоос болоод байгалиа сүйтгэж байгаа жишээ олон байна. Гэр бүлийн хүрээнд зай барих, маск тогтмол зүүх тал дээр бол анхаарч чадахгүй байгаа. Хэрэв нэг нь эрсдэлд орвол нийтээрээ л хариуцлагатай байх ёстой гэдгийг мэдэж байгаа.

Нийслэлийн иргэдэд нэг өдрийг амарч өнгөрөөх боломжтой чөлөөт цагаа тав тухтай орчинд өнгөрүүлэх боломжгүй болохыг иргэд учирлана. Наад зах нь бие засах газрын асуудлыг шийдээд өгвөл хэдэн төгрөгөөр байсан ч үйлчлүүлнэ гэдгээ мөн илэрхийлэв.

Цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэхийг хүсвэл хэн ч хандив, тусламжид гараа татахгүй тухай амрагчид хэлж байв. Мөн сүүлийн жилүүдэд залуус ухамсартай болж, өөрсдийн хэрэглэсэн хог хаягдлаа уутлаад авч явдаг сайн жишиг тогтжээ. Гэвч ухамсаргүй хүмүүсийн үйлдлийг уутнаас хальсан хог, хогийн цэгээс хийсэх уут гэх мэт хаягдал илтгэнэ.

Иргэдэд амрах орчинг бүрдүүлж, ая тухтай байх боломжоор хангавал ядаж нийслэлийн иргэд төдийгүй гадаадын жуулчдын өмнө нүүр улайхгүй. Эрүүл агаарт гэр бүлээрээ амарч зугаалах хүмүүс иргэний үүргээ ухамсарлаж байгаа ч амралтын бүс орчмын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тодорхой хэмжээний төсөв хөрөнгө батлагддаг нь тодорхой.

Тэр хөрөнгөөрөө Туул гол орчмоо ядаж цэвэрлэх цаг хэдийн болжээ. Иргэдийн зүгээс халдвар хамгаалалтын дэглэмийг агаар салхинд гарахдаа ч анхаарч байхыг хүсч байна. Олон нийтийн дунд халдвар хамгаалалтын дэглэм сахихгүйгээс болж үүсэх эрсдэл өндөр байгаа билээ. Иймд аялагчид эрүүл мэнд, аюулгүй байдлаа нэгдүгээр тавих хэрэгтэйг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-07 66.181.190.152

Terelj bol bituu hashaa ter chigeeree huvid garchihsan yum uu zambaraagui yumaa

Avatar

Зочин 2021-06-07 66.181.190.152

Gol yah ve! hotiin ergen torond salhind garah arga algaa uuliin am bolgoniig hashaad torlood nevtreh arga alga!!! Ene talaar anhaaraachee! Hezee iim bailaa nitiin ezemshil biz dee? Nuht Nairamdal Terelj Bogd uul bugdiig ni hashij haahaa boliooo hezee iim bailaa.

Avatar

Зочин 2021-06-07 192.82.70.51

Одоо улам дордоно тохижуулах нэртэй 3,4 газар байгаль орчны эсрэг тeррорист үйл ажиллагаа эхлээд байна хожим л байгаль орчин экологит сүйрэл учруулсанаа ойлгосон ч хожимдсон байх болно

Avatar

Хотын иргэн 2021-06-07 203.23.49.199

Харьяалах дүүрэг хороо баг нь төрөлцсан хогийн сав байршуулаж цэг бий болгоод тогтмол хогийг нь аваал, машины нэгдсэн зогсоол хийчихвэл орчноо дагаж өөрчлөгддөг хүний ухамсар тав тухтай цэвэр орчинд тэрийгээ л дагаад явчихна шүү дээ, Нийслэл, дүүрэг хорооны дарга нар ажлаа хий,

Avatar

иргэн 2021-06-07 202.126.90.16

туул гол хэдэн хүний өмч биш. хамгаалальад авах ёстой. амрах зугаалах бол хотын эх зүүн биш адаг био адтахнбулаг тийшэ тусгай хэрэг гарга. дэлхий тийм л байдаг. наран шарлага далайн эрэг тодорхой бүтэцтэй байх болохоос хаа дуртай газраа очих нь хориотой.

Avatar

Зочин 2021-06-07 202.9.47.19

Амарч зугаалсан салхилсан хүмүүс маань өөрсдөө өөрсдийнхөө үүсгэсэн хогоо ухамсартайгаар уутлаад хогийн саванд аваачиж хаядаг болмоор байна. Түүнээс тэдний хогийг хэн нэгэн сайн дурынхан ч юмуу улиралд эсвэл сард 1 гэх мэтчилэн цэвэрлэмээргүй байна. Хүүхэд хүртэл жижиг уутанд өөрийнхөө ундааны сав, чихрийн цаасаа хийгээд хогоо бариад явж байхад томчууд иймхэн юмыг яагаад чадахгүй гэж. ИРГЭН ТА ЛУС САВДГИЙГ ХОГООРОО БУЛЖ ХИЛЭГНҮҮЛБЭЛ ДОЛООН ҮЕЭРЭЭ ЛУСЫН ХОРЛОЛД ӨРТӨНӨ ГЭЖ АНХААРУУЛЖ БИЧИХ ХЭРЭГТ

Avatar

yarmagaas harj goloo hamgaalah heregtei dee. 2021-06-07 202.131.225.197

ene arai heterch bna. manai yarmagd bol tuuliin eregiin bvr 1.7 km holoos haalt hashalt hiij mashin oruulohgui bolson ch dee. bvr 2010 onoos hoish. odoo ereg bol zvleg nogootoi bas mash tseverhen ch dee. iim zavaan baidag yum bilee baynzvrhiin orchim tuul gol bol dendvv zambaraagui mashin orj goliig bohirduulij blee dee. zarim bvr gold zogsoj mashinaa ugaaj bnlee..

Avatar

🇲🇳 2021-06-07 202.21.108.198

Ухамсаргүй соёлгүй жолооч нар л гол усаа,байгаль орчиноо бохирлож явдагаа больцгоо.!!

Avatar

7 killer vaksin 2021-06-07 12.250.118.70

666

Avatar

ylciun xamgaaltad 2021-06-07 12.250.118.70

blokloj

Avatar

zaigui kamer,materiallag olonlog,chutgurlug tolgoi karmanii xulgaich,xamaaralgyi baix.lim $100 s ilyy dolar zeelexgyi baix,blokloj yaduuruulj 2021-06-07 12.250.118.70

tsynx,Apple Ipad XULGAILCHIXLAA,UBCHTEI XULGAICHID,XUBIA XICHEEJ, GADNII XULGAICHIIN DARANGUILAL XARSAN.
BLOKLOX,XALAALT UGUXGYU BAIX.TOOLUUR EMARTAA XUU.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж