Трамп: Байден Ким Жон Унтай ярилцаж чадахгүй | News.MN

Трамп: Байден Ким Жон Унтай ярилцаж чадахгүй

Трамп: Байден Ким Жон Унтай ярилцаж чадахгүй

Трамп: Байден Ким Жон Унтай ярилцаж чадахгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай ярихыг хүсэхгүй байгаагаа харууллаа гэж Кимтэй гурвантаа уулзсан, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Бямба гаригт мэдэгджээ.

Трамп “Намайг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед АНУ Хойд Солонгостой дайны ирмэгт тулсан байсан. Цөмийн дайн гарах нь зайлшгүй тийм нөхцөл байдлыг би Ким Чен Унтай ойлголцсоны үндсэн дээр зогсоосон. Төвөгтэй байсан ч бид сайн ойлголцсон. Одоо сонсууштай зүйл байхгүй байгаа учраас бид Хойд Солонгосын талаар юу ч сонсож чадахгүй байна.

Байден Ким Жон Унд дургүй, түүнтэй ярих хүн байхгүй байна. Ким бол онцгой залуу, зөвхөн онцгой залуу л түүнтэй ойлголцож, зохицож чадна. Би түүнтэй ойлголцож чадсан” хэмээн хэлжээ.

Трамп Хойд Каролинагийн Бүгд найрамдахчуудын чуулга уулзалт дээр ийн хэлсэн байна. Энэ нь түүний хувьд Төрийн тэргүүний албан тушаалаасаа бууснаас хойш оролцож буй хоёр дахь томоохон арга хэмжээ юм.

Сингапурт 2018 оны зургадугаар сард АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болж, хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Пхеньян Вашингтоны аюулгүй байдлын баталгааг авахын тулд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн билээ.

2019 оны хоёрдугаар сард Ханой хотод хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон. Тэдний сүүлийн уулзалт  Солонгосын хойг дахь цэрэггүй бүсэд болсон ч тодорхой үр дүнд хүрээгүй. Түүнээс хойш Трамп, Ким Жон Ун нар дахин нүүр тулан уулзаж, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж чадаагүй юм.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-06 103.229.120.119

Trumpiin zuv chi chadsan chi hamgiin sainiig hiideg baisn , chamaig delhii martaagui chamaig 85 say sanal avj ilt yalsan gedgiig tenger , delhii ter chigeeree medej bgaa

Avatar

ЧИНГИС 2021-06-06 103.57.95.48

Тэнэг солиотой Трамп бол дан бусдыг гүтгэн доромжилж таашаал авдаг эргүү г********н.

Avatar

Зочин 2021-06-06 192.82.77.132

Хятадын хараа хяналтаас хойд солонгос гарвал хамгийн ашиг хүртэх нь солонгос үндэстэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж