БНХАУ-ын арми нисдэг биет судлалд онцгой анхаарах болжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын арми нисдэг биет судлалд онцгой анхаарах болжээ

БНХАУ-ын арми нисдэг биет судлалд онцгой анхаарах болжээ

Тэнгэрт үзэгддэг хачирхалтай зүйлсийг зөвхөн Пентагон ганцаараа судалдаггүй бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, БНХАУ-ын арми ч гэсэн үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ)-үүдийг судалж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ҮМНБ харагдах тохиолдол ч эрс нэмэгджээ.

Тухайлбал, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэнчлэн, Ардын чөлөөлөх арми ҮМНБ судлахдаа АНУ-ын зарчимтай төстэй байдлаар гурван үе шат бүхий тогтолцоог мөрдөж байгаа аж. Тэгэхдээ ардын чөлөөлөх арми цэргийн радар станцууд, нисэх хүчний нисгэгч нар, цагдаагийн хэсгүүд, цаг уур судалгааны станцууд, Хятадын шинжлэх ухааны академид түшиглэн аль болох их баримт цуглуулдаг байна.

Цугларсан баримтуудыг армийн мэргэжлийн шинжээч нар нарийн шалгуураар шинжилж үзээд, шаардлага хангасныг нь үндэсний мэдээллийн санд хадгалдаг аж. Эцэст нь Ардын чөлөөлөх армийн удирдлага шалгарсан баримтуудыг үзэж, ҮМНБ-ийн үйлдэл, байдал, хэмжээ, шинжээс шалтгаалан аюулын зэрэг тогтоон ангилдаг байна.

Сүүлийн жилүүдэд ҮМНБ харагдсан гэх тохиолдол эрс олширсон тул баримт цуглуулагч, шинжээч нар маш их ачаалалтай ажиллах болсон байна. Тиймээс Ардын чөлөөлөх арми цаашид ҮМНБ үзэгдсэн тухай баримтуудыг цуглуулан шинжилж, ангилахдаа хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, Хятадад үзэгдсэн гэх ҮМНБ-ийн баримтууд гадаад ертөнцийн биш хүн төрөлхтний үйл ажиллагаатай холбоотой байх нь олон гэнэ. Ялангуяа сүүлийн үед нисдэг дүрс бичлэгийн аппарат болон бусад зориулалтын дрон төхөөрөмжийн хэрэглээ нийтлэг болохын хажуугаар өмнөд Хятадын тэнгист цэрэг, армийн үйл ажиллагаа эрчимжсэнд иргэний болон армийн хөөргөсөн нисдэг төхөөрөмжүүдийг ҮМНБ-тэй андуурах тохиолдол олон болжээ.

БНХАУ-ын ҮМНБ-тэй холбоотой асар олон баримтаас ердөө нэг нь л батлагдсан байдаг аж. Тэрхүү батлагдсан тохиолдол нь 1998 онд Хэбэй мужийн Цанжөү нисэх хүчний цэргийн баазын ойролцоо бүртгэгджээ. Тухайн үед ҮМНБ баазын ажиглалтын бүсэд үзэгдэх түвшинд ойртсоныг хоёр ч сөнөөгч онгоцны нисгэгч гэрчилсэн байна. Хоёр нисгэгчийн мэдүүлснээр ҮМНБ богино иштэй мөөг мэт хэлбэртэй агаад доод хэсгийг нь тойрсон олон гэрэлтэй байсан аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж