М.Тулгат: Ардчиллын төлөөх намууд нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

М.Тулгат: Ардчиллын төлөөх намууд нэгдэж байна

М.Тулгат: Ардчиллын төлөөх намууд нэгдэж байна

Ардчиллын төлөөх намууд нэгдэж, “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ талаар Ардчилсан намаас өнөөдөр (2021.06.06) мэдээлэв.

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ: 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дуусах шатандаа орж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг Ардчилсан нам болон ардчилсан үзэл санааг хамгаалдаг, үзэл баримтлалаа болгодог намууд нэг намын ноёрхол бий болж, цаашлаад нэг хүний дарангуйлал руу шилжих вий гэдэгт санаа зовниж байна.

Монголын ардчиллыг хамгаалах ёстой гэдэгт санал нэг хүмүүс нэг талд байна. Улс төрийн зарим хүчнүүд, ялангуяа ардчиллын төлөөх үндсэн чиг шугамтай намуудтай хамтран ажиллах, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжих, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэгдэж  ажиллахаар “Санамж  бичиг”-т гарын үсэг зурж байна.

Өнөөдөр Монгол Улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Улс төрийн намууд өөр өөрсдийн хөгжлийн бодлого, үзэл баримтлалтай. Тэр дундаа Парламентын ардчилал, ардчилал, хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээлийн нийгэм гэх мэт эдгээр зүйлсийг үзэл баримтлалынхаа гол чиг шугам болгосон ардчиллын төлөөх намууд цаашид хамтран ажиллахаар байр сууриа илэрхийлж байгаа юм. Санамж бичигт цаашид улс төрийн намууд хамтарч ажиллах учиртай.

Энэхүү “Санамж бичиг”-т Ардчилсан намаас Монголын Ардчилсан намын хөдөлгөөн, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Дэлхийн монголчууд зэрэг намуудтай хамтран гарын үсэг зурсан юм. Энэхүү “Санамж бичиг”-ийн товч агуулгад, Монгол Улсад нэг намын ноёрхол тогтож, ардчиллын үнэт зүйлс аажмаар алдагдаж, 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарч байгаа тул улс төрийн намууд ардчиллыг хамгаалах эрхэм зорилгын хүрээнд хамтран ажиллахаар дараах чиглэлээр санамж бичиг байгуулахаар болов. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн ардчиллыг бэхжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах
  • 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө нэгдэн нийлэх зорилгоор албан бус ажлын хэсэг байгуулах
  • Нэг намын дарангуйллын эсрэг тууштай тэмцэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлж, хамгаалан бэхжүүлэх
  • Улс төрийн бусад намууд энэхүү санамж бичигт нэгдэн орох эрх нь нээлттэй

Ардчиллын төлөөх намууд Ардчилсан намтай нэгдэн, “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэд Монгол Улсад нэг намын, улмаар нэг хүний ноёрхол тогтохыг эсэргүүцэж байгаа юм.

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Б.ОДСҮРЭН:

Монгол Улс ардчилсан нийгэм, хүний эрхийг дээдэлнэ гэж 1992 онд Үндсэн хуульд заасны дагуу 30 жил монголчууд ардчиллын замаар замнаж ирлээ. Гэтэл Монголын эрх баригч нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч, өөрсдийн эрх ашигт нийцсэн захирамж шийдвэрүүд гаргаж, ардчиллын үнэт зарчмуудаас тодорхой хэмжээнд ухарч байгаа нь бүх хүнд ил байна. Тиймээс бидний санамж бичиг байгуулж буй гол зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай Ардчилсан нам, тус намаас нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж үйл ажиллагаанд оролцож байна. Эрх баригчид ардчиллын үнэт зүйлсээс аажмаар ухарч байгаа тул ардчиллын төлөө Ардчилсан намтай хамтарч ажиллана. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад эрх баригчид ардчиллын үнэт зарчмаас ухарч буй алхмууд хийж байгааг бид хүлээн зөвшөөрч болох ч бидний хойч үе ирээдүй хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бид ардчиллын төлөө нэгдэж буйгаа илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дэлхийн Монголчууд намын дарга Г.ТЭМҮҮЖИН:

Дэлхийн монголчууд нам Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллах шийдвэр гаргалаа. Санамж бичгийн гол зорилго нь ардчиллыг бэхжүүлэх, хамгаалах, бас эв нэгдлийн төлөө юм.

Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга Г.ТУНГАЛАГЭРЭЛ:

-Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ардчилсан улсын Ерөнхийлөгч болоход эмэгтэйчүүд бид түүчээ болон ажиллах ёстой юм. Монголын нийт эмэгтэйчүүд, ээжүүд, охиддоо "Жинхэнэ ардчилсан удирдагчтай болох нөхцөл өнөөдөр бүрдэж байна. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болоход С.Эрдэнийг дэмжье" гэж уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
23
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж