"Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ" | News.MN

"Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ"

"Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ"

"Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Гэр хорооллын 226 мянган өрхийг орон сууцны төлөвлөлтөд хамруулах ажил эрчимтэй явж байна. Төсөв, санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болж Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд хуримтлагдсан, шийдэж чадаагүй олон ажил бий. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтийг шинэчлэх, хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт төвийн зургаан дүүргээр явж, бүтээн байгуулалт хийх хэд хэдэн байршилтай танилцлаа. Бодит байдалтай газар дээр нь очиж танилцана гэдэг бол хамгийн сайн үр дүн байдаг. Яагаад гэвэл оновчтой, зөв шийдвэр гаргана. Үүнээс үүдэн дараагийн хөрөнгө оруулалтын ажлууд шуурхай явдаг.

Баянгол дүүрэгт хэсэгчилсэн инженерийн байгууламжаар гэр хорооллыг барилгажуулах ажил хэд хэдэн байршилд хэрэгжиж байна. Цаашлаад гэр хорооллыг барилгажуулахад иргэдийн оролцоо чухал. Хамгийн гол нь иргэдтэйгээ ойлголцож, хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Сүүлийн 30 жилд хуримтлагдаж ирсэн хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар, УИХ-ын түвшинд дэмжиж, оновчтой шийдвэр гаргасан. Мөн нэгдмэл зохион байгуулалтад ороод ажиллаж эхлэхээр гаднын хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байна. Яриа, хэлэлцээр эхэлсэн. Засгийн газрын хуралдаанд хийж байгаа ажлаа үе шаттай танилцуулна. Гандан хийдийг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын байдлаар хөгжүүлнэ. 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийднэ. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар боллоо.

Инженерийн шугам сүлжээг өргөтгөж, газар доорх байгууламжаа зохион байгуулбал Улаанбаатар ирээдүйд зөв төлөвлөлттэй хот болох суурь тавигдана. Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотыг түүхэндээ анх удаа бодлого, санхүү, эрх зүйгээр нь дэмжиж байгаад талархаж байна. 1.5 сая иргэний эрх ашгийн төлөө УИХ, Засгийн газар маш сайн бодлогын дэмжлэг үзүүлж байгаа. Хотын даргын хувьд гэр хорооллын айл өрхөөрөө байнга явж, санал бодлыг нь сонсоно” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-06-06 147.161.192.81

Чөлөөлөх хэрэгтэй.

Avatar

Жонон 2021-06-06 170.250.83.212

За энэ бол зөв! Хамгийн гол нь чөлөөлсөн газраа чухам юу барих гэж байгаа гэдэг асуудал! Болж өгвөл А бүсийн газар орон сууцны хэдхэн байшин барьж зарж Бурхан Шашний төв Гандан Дэгчилэн хийдийн сүрийг дарах биш харин улам өргөжүүлж Ромын Католик шашиний Ватикантай адил өргөжүүлэх хэрэгтэй шүү! Гандан Дэгчилэн хийдийн буян номын үйл ажиллагаа өргөжин дэгжих төдийгүй төдийгүй Монголын Аялал жуулчлалын бас нэгэн төв болохоор урьдчилан төлөвлөж өргөн далайцтай том бүтээн байгуулалт хийх хэрэгтэй!

Avatar

Зосн 2021-06-06 66.181.191.46

Hotiin tuv tsegiin hamgiin bohir hun anh suurshnaas hoish tuluvlult hiigdeegui.Hursnii 100% bohirdol…

Avatar

Жорлон 2021-06-06 51.195.151.171

Нээх аялал жуулчлалын гэж сүржигнээд байдгийн.жорлонгийн угаадасны хөндийгөө БУШУУХАН далд оруулж хэдэн мод бут тариж чадвал их юм.энэ айлууд нь яаж ийм заваан байдалдаа тэвчдэг байнаа🤮🤮 бушуухан айлуудыг нүүлгэн шилжүүлж мод бут тарь.нүүхгүй байсан ч хүчээр зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-06 64.119.25.137

Бодол биелэдэг

Avatar

Зочин 2021-06-06 64.119.25.137

Олон төрөлт орон сууц барьж гадаа даарч оо рүү ордогыг халж. Ямар оо-д бие засах хүсэлтэй санал асуулга явуулах учир нь явган сууж бие засдаг рефлекс суусан

Avatar

Ард 2021-06-06 49.0.142.98

Эднар бүтэх ажлыг барьж авсан даа, зохион байгуулалт, нэгдэл хэрэгтэй юм уу.

Avatar

Зочин 2021-06-06 202.126.88.179

ger horoolliin dahin tolovloltoor barigdsan barilguudaa hardaa. b*** erheg zaigui, uzemjgui zavaan shavarnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж