Орон гэргүй эмэгтэй дансандаа 900 мянган доллартай байжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Орон гэргүй эмэгтэй дансандаа 900 мянган доллартай байжээ

Орон гэргүй эмэгтэй дансандаа 900 мянган доллартай байжээ

Орегон мужид гудамжинд амьдарч байсан эмэгтэй дансандаа 900 мянга орчим ам.долларын хадгаламжтай байсан ч авч чадалгүй байсаар нас баржээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Орегон мужийн Асториа хотын гудамж дамжин амьдарч байсан Кэти Бүүн хэмээх 49 настай эмэгтэй өнгөрсөн оны нэгдүгээр сард золгүй байдлаар нас барсан байна. Түүний эцэг Жэк Спитхиллийн хэлснээр Кэти маш хэцүү амьдралаар амьдарсан аж.

Спитхилл “Кэти хэцүү амьдралаасаа болоод мансууруулах бодисын хамааралтай, сэтгэцийн өөрчлөлттэй байсан. Энэ хоёр хүчин зүйл нийлэхээр хүнийг асар их зовоодог болохыг би харсан” хэмээн ярьжээ.

Кэти Бүүн 2016 онд ээж нь нас барснаас хойш мансууруулах бодис ихээр хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш гэр бүл, найзуудтайгаа огт холбоо бариагүй байна. Тийнхүү холбоо тасарсны улмаас албаныхан Кэтид ээжийнх нь үлдээсэн хөрөнгийг өвлүүлж чадалгүй уджээ. Улмаар 2019 онд Кэтид ээжээс нь үлдээсэн 884407 ам.долларын хөрөнгийг арга буюу Орегон мужийн газрын албанд хүлээлгэн өгсөн байна.

Энэ талаар мэдсэн Спитхилл “Энэ бүхэн утгагүй юм. Кэтид тусламж хамгийн их хэрэгтэй байхад өөрийнх нь нэр дээр тэр их мөнгө зүгээр л байж байсан гэнэ” хэмээн халагласан байна.

Орегон мужийн газрын албаны төлөөлөгч Клаудиа “Кэтийн ээжийн төлөөлөгч, өмгөөлөгч нар жил хагасын турш Кэтитэй холбоо барихыг хичээсэн. Гэвч холбоо тогтоож чадаагүй өдийг хүрлээ. Ийм явдал өмнө нь тохиолдож байсангүй. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэж хэлсэн байна.

Өдгөө дээрх хөрөнгийн хууль ёсны эзэн нэгэнт нас барсан учир мөнгийг хэнд өгөх ёстой талаар төлөөлөгч, хуульч нарын баг судалж байгаа аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж