Нийслэлийнхний 83.7 хувь вакцины хоёрдугаар тунд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхний 83.7 хувь вакцины хоёрдугаар тунд хамрагджээ

Нийслэлийнхний 83.7 хувь вакцины хоёрдугаар тунд хамрагджээ

Засгийн газар 18-аас дээш насны зорилтот бүлгийн хоёр сая 67 мянган иргэнийг энэ сарын 15-нд вакцинд хамруулж дуусгахаар төлөвлөөд буй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.8 сая хүн вакцины нэгдүгээр тунд, хоёрдугаар тунд 1.5 сая нь тус тус хамрагджээ.

Хүн амын дийлэнх нь оршин суудаг нийслэлд өчигдөр 19753 хүн вакциндаа хамрагджээ. Ингэснээр нийслэлд өссөн дүнгээр 956219 хүн вакцины эхний тунд, хоёрдугаар тунд 797844 хүн тус тус хамрагджээ.

Вакцины хоёрдугаар тунд нийслэлийнхний 83.7 хувь нь хамрагдсан ч 25-29 насныхан идэвхгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Хэрэв залуус вакциндаа идэвхтэй хамрагдвал хүүхдийн өвчлөл буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж