Вакцинд хамрагдсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэв | News.MN

Вакцинд хамрагдсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэв

Вакцинд хамрагдсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэв

Вакцинд хамрагдсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэв

Манай улс энэ сарын 1-нээс олон улсын хилээ нээсэн ч тусгай үүргийн нислэг үргэлжилж буй. Энэ сард товлосон хуваарийн дагуу Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өчигдөр 95 иргэн эх орондоо ирлээ. Тэднийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарласан байна.

Гадаадаас хил нэвтэрч буй иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй. Гэхдээ вакцины хос тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон бол гэрийн тусгаарлалтад шилжих журам мөрдөгдөж буй. Энэ дагуу өчигдөр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан болон Covid-19-д өртөж, эдгэсэн 33 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж