Налайхын замын ажил үргэлжилж байна | News.MN

Налайхын замын ажил үргэлжилж байна

Налайхын замын ажил үргэлжилж байна

Налайхын замын ажил үргэлжилж байна

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байна.

Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээр төлөвлөснөөс өнгө хучилтын ажил үлдээд байгаа юм. Замын ажлыг тавдугаар сарын 20-нд эхлүүлж, энэ сарын 30-нд дуусгаж, үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-06-06 150.129.141.32

ЯАСАН ДУУСДАГГҮЙ ЗАМ БЭ. АРДЫН НАМЫН ҮЕД АЖИЛ НЭГ ИЙМЭРХҮҮ ЯВАХ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2021-06-06 202.126.90.141

Новшнууд 20 км зам барих гэж 3 жил гаруй ард түмнийг чилээж бна.Одоо хэдэн жил болох юм бүү мэд.Зүүн 4 замаас баянүрхийн товчоо орох 13 км т 5 цаг явж байна.Сүрсүг Самраасайхан 2 40 жилд бариагүй сайхан зам барьсан гээд л нудлаа шоудаад

Avatar

Зочин 2021-06-06 66.181.176.98

гадаадынхныг харахад замын ажлыг өдөр, шөнөгүй хийж байх юм билээ. Гэтэл манайхан болохоор замын ажил гүйцэтгэх дулааны цаг хугацаа богинохон хэр нь шөнийн цаг болон баяр, амралтын цагийг огт ашиглахгүй амарцгаачих юм. Цаг хугацааны үнэ цэнийг огт ойлгодоггүй улсууд юм даа, монголчууд. Цалин хөлсийг нь ахиухан өгөөд идэвхтэй ажиллаж сурмаар юм….

Avatar

Зочин 2021-06-06 202.126.89.175

Түгжрэлд орохгүйн тулд өглөө 6.30-д явж бна.Нэг ч ажил хийж бга хүн байхгүй.Ковидын үед энэ замаа засахад яасын.Ямар ч менежмент байхгүй.Хөөрхий замын цагдаа нар үйлээ үзэж бна.2 жилийн өмнө хийсэн замаа дутуу хаяад одоо засах гэж 2 хүрэхгүй км зам дээр түгжрэл бөглөрөл нь хирээс хэтэрлээ

Avatar

Зочин 2021-06-06 43.242.243.186

Налайхын зам дээр ингэж баарцаглаж байгаа улс Дарханы замыг хэзээ, яаж дуусгана даа, хэцуухэн л харагдах юм даа, удирдлага зохион байгуулалт гэж авах юмгуй баахан цунх баригчид

Avatar

иргэн 2021-06-06 66.181.161.37

энэ замын ажил их сунжирсан байдлаар явж байна. Яагаад ингэж ажилладаг юм бол.??? нэг ажил эхлүүлсэн бол тухай бүрд нь дуусгана гэж байхгүй юм. уул нь сайхан зам тавьж байгаа л даа. Гэтэл гүйцэтгэл нь сунжирч төвөг чирэгдэл их гарч байна.

Avatar

Зочин 2021-06-06 202.126.88.179

3, 4 sard hol horionii ued yagaad ajilluulj boloogui yum be hotiin dargaa

Avatar

1 2021-06-06 202.55.188.108

Ert ashiglaltand oruulbal Erunhiilugchiin songuuliin surtalchilgaand ashiglaj chadahgui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж