Налайхын замын ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Налайхын замын ажил үргэлжилж байна

Налайхын замын ажил үргэлжилж байна

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байна.

Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээр төлөвлөснөөс өнгө хучилтын ажил үлдээд байгаа юм. Замын ажлыг тавдугаар сарын 20-нд эхлүүлж, энэ сарын 30-нд дуусгаж, үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж