АНУ-ын нисэх хүчин дэлхийн аль ч хэсэгт бараа таваар, сэлбэг, хэрэгслийг нэг цагийн дотор хүргэхийн тулд бүтээх сансрын хөлөгт 47.9 сая ам.долларын хөрөнгө оруулахыг Конгрессоос хүслээ.
Конгресст өргөн барьсан нисэх хүчний 462 хуудас бүхий төсөлд дурдсанаар, дээрх санхүүжилтийг судалгаа, хөгжүүлэлт, туршилт, шинжилгээний ажилд зарцуулах бөгөөд 2022 оны санхүүгийн жилд багтаан авах хүсэлтэй байгаа аж. Гэвч энэхүү “Пуужин карго” хэмээх төсөл чухам хэзээ хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл байхгүй байгаа юм.
Төслийг хэрэгжүүлэхийн тулд том хэмжээтэй сансрын хөлөг зорчих сансрын зам чөлөөлөх, олон дахин ашиглах пуужин бүтээх, тээвэрлэж буй барааг очих ёстой цэгт нь онож унагах гэх мэт олон технологи хөгжүүлэх шаардлагатай аж.
Судлаачдын үзэж байгаагаар, дээрх төсөл хэрэгжиж эхэлбэл АНУ-аас дэлхийн аль ч хэсэг рүү хэдхэн минутын дотор аливаа бараа, сэлбэг, зэвсэг, тэр байтугай зэвсэг хүртэл тээвэрлэх боломжтой болох юм.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ