Тайвань АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэхээр хэлэлцэж байна | News.MN

Тайвань АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэхээр хэлэлцэж байна

Тайвань АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэхээр хэлэлцэж байна

Тайвань АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэхээр хэлэлцэж байна
عامل بالمجال الصحي يأخذ مسحة من رجل لإجراء اختبار الكشف عن الإصابة بفيروس كورونا في تايبه يوم الأربعاء. تصوير: آن وانج - رويترز.

Тайванийн Эрүүл мэндийн сайд Чен Ших Чун өчигдөр (2021.06.05) АНУ-ын вакцинуудыг үйлдвэрлэх асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь мөн Европын вакцин бүтээгчидтэй ижил сэдвээр хэлэлцсэн тухайгаа ярьжээ.

Тайваньд сүүлийн үед халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул вакцинжуулалтын ажлаа түргэсгэх чин эрмэлзэлтэй байгаа билээ. Гэвч вакцины хангамж сул байгаагаас гадна улс төрийн зарим шалтгаанаас болоод Тайваньд хангалттай тооны вакцин хүрэхгүй байгаа юм.

Чен Ших Чуны хэлснээр Тайвань өмнө нь Европын вакцин бүтээгчидтэй холбоо тогтоосноо мэдэгдэж байв. Харин өдгөө тэрбээр “Сүүлийн үед бид АНУ-ын вакцин бүтээгч компаниудтай холбоо тогтоож, тэдний бүтээсэн вакциныг Тайваньд үйлдвэрлэх боломж байгаа эсэхийг хэлэлцэж байна” хэмээн ярьж буй аж.

Тайвань чухамдаа АНУ-ын "Moderna" компаниас таван сая тун вакцин захиалсан ч ердөө 150 мянган тун хүлээж авчээ. Түүнчлэн "AstraZeneca" компаниас захиалсан 10 сая тун вакцин нь хараахан очоогүй байгаа аж. Түүнээс гадна Тайванийн эрх баригчид "Biontech" компанитай холбоо тогтоосон боловч Тайванийг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үздэг Бээжин вакцины захиалгад саад болж байгаа юм.

Үүсээд буй нөхцөл байдалд санаа зовсон Япон орон Тайваньд энэ долоо хоногт 1.24 сая "АstraZeneca" вакцин хандивласан юм. Өнөөдрийн байдлаар вакцины хүрэлцээ хангалтгүй байгаа Тайвань нийт 23.5 сая хүн амынхаа ердөө 3 хувийг вакцинжуулалтад хамруулсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-06 103.151.77.33

Тайландын вакциныг хамгийн түрүүнд Малайз улс бүртгэн авч захиалгаа өгчээ.Мөн энэ өдөр Тайландын засгийн газар Phuket хотоо 7/1 нээс вакцинтай жуулчдад хорио цээргүйгээр нээх,Бангконг холон бусад хотуудаа нээхээ зарлалаа.Ингээд филиппинээс эхлээд Европ АНУ ,Япон гээд нэг зорилгот хүрч чанартаы вакцинаар хөгжил дорой орнуудыг хангаж эхэллээ.Монголчууд хятадын мартаад ажил амьдралаа сэргээцгээе ?!

Avatar

Зочин 2021-06-06 103.151.77.33

Хятад вакцин гэж юу байа вэ дээ ?!!! Тайланд өчигдөр өөоийн дотоодод үйлдвэрлэхээр зөвшөөрөл авсах Астра вакциныраа 1.800.0 тунг хүлээн авч вакцинжуулалтаа эрчимжүүлдээ.75 сая хүнтэй энэ улс хятадын шахалтыг сөрж ДЭМБ – зөвлөмжийн дагуу яаралтай хэрэглээ гэж 3.0 х***а вакцин авч хил гаальдаа хийжээ.Энэ үйлдвэр нь сард 10 сая хүн тун астра үйлдвэрлэж 5 сарын дотор дотоодоо дархлаажуулах төдийгүй Зүүн өмнөд азийн орнуудаа чанариай вакцинаар хангана.

Avatar

Зочин 2021-06-06 64.119.23.1

Хятадын санал болгосон Vero-Cell вакциныг яагаад хүлээж авахаас татгалзав?

Avatar

Зочин 2021-06-06 139.5.217.213

daisniihaa vaktsiniig yu gej awdiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж