ЭМЯ: Цар тахлын улмаас 8-62 насны дөрвөн хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Цар тахлын улмаас 8-62 насны дөрвөн хүн нас барав

ЭМЯ: Цар тахлын улмаас 8-62 насны дөрвөн хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас (2021.06.06) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.


Сүүлийн 24 цагт 7500 сорьцод шинжилгээ хийхэд 1288 хүнээс Covid-19 илэрчээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 1027, орон нутагт 258, эмнэлгээс шалтгаалах халдварын 4 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн өчигдөр 8-62 насны дөрвөн хүн нас барснаар нийт нас баралтын тохиолдол 312 болж байна.

  • Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан, 62 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын сарын 29-нд онош батлагдсан, 37 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 1-нд онош батлагдсан, 8 настай эмэгтэй
  • Зургадугаар 3-нд онош батлагдсан, 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.

Covid-19-ийн тохиолдол долоо хоногт нийслэлд 6600, орон нутагт 1100 гаруй тохиолдол тус тус бүртгэгдэв. Мөн халдварын улмаас 39 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар 5802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн 3430, хүндэвтэр 1765, хүнд 475, маш хүнд 132 хүн байна. Гэрт 5000 орчим хүн ажиглалтад байна.  Энэ долоо хоногт дунджаар Covid-19-ийн 7700 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь долоо хоногт батлагдсан тохиолдлууд хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, June 5, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж