3х3: Хожигдох эрхгүй тоглолтууд Монголын шигшээг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Токио 2020

3х3: Хожигдох эрхгүй тоглолтууд Монголын шигшээг хүлээж байна

3х3: Хожигдох эрхгүй тоглолтууд Монголын шигшээг хүлээж байна

3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгар улсын Дебрецен хотод явагдаж байгаа билээ. Олимпийн сүүлийн ганц эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байна.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хэсэгтээ хоёр тоглолт хийлээ. Эхлээд 2014 оны Европын аварга Румын улсын шигшээ багтай тоглов. Тоглолтын эхнээс л Монголын шигшээ багийн будагтай талбай руу дайрсан довтолгоонууд болон Г.Цэнгүүнбаярын алсын зайн шидэлтүүд амжилттай болж, 22-9 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо Монголын шигшээ баг талбайн эзэн Унгарын шигшээтэй хийв. Унгарын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Румыны эсрэг хийж, 21-16 гэсэн харьцаатай хожоод байсан юм. Тиймээс Монгол-Унгарын хэн нь В хэсгийг тэргүүлэх вэ гэсэн чухал тоглолт явагдсан.

Хоёр багийн тоглолт эхнээсээ ширүүн уур амьсгалтай, хатуу хамгаалалт дор өрнөв. Гэвч тоглолтын дунд үеэс Унгарын хамгаалалт онцгойрч, алсын зайн шидэлтүүд болон будагтай талбайн довтолгоонууд нь амжилттай болон онооны зөрүү үүсгэж, улмаар 21-8 гэсэн харьцаатай Унгарын шигшээ баг ялалт байгуулав.

Унгарын шигшээ баг шууд хагас шигшээд шалгарсан бол Монголын баг хагас шигшээн эрхийн төлөө Украины шигшээ багтай тоглох болно. Украин болон Монголын багуудын аль хожсоныг нь хагас шигшээд Бельгийн шигшээ баг хүлээж байна.

Зөвхөн түрүүлсэн баг нь олимпийн эрх авах учир Монголын шигшээ багийг хожигдох эрхгүй тоглолтууд хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж