БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ | News.MN

БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ

БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ

БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ

Өмнөд Солонгосын армид бэлгийн дарамт, дэглэлттэй холбоотой хэрэг гарсны дараа дараа тус улсын агаарын хүчний командлагч, генерал И Сон Ён огцорчээ.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сард агаарын хүчний  эмэгтэй офицерыг дарамталж, бие махбодид нь халдсан хэрэг гарч, хохирогч амиа хорлосон байна. Хохирогч эмэгтэйн хэргийг зэвсэгт хүчний удирдлагууд сүүлийн хоёр сарын турш нуун дарагдуулахыг оролдсон ба түүнийг амиа хорлосны дараа олон нийтэд энэ хэрэг ил болжээ.

Хохирогчийн ар гэрийнхэн хэргийг үнэн зөвөөр шалгаж, буруутныг шударгаар шийтгүүлэх хүсэлтээ Хөх ордны албан ёсны вэбсайтад гаргажээ. Уг өргөдлийг 320 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Иймд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэргийг нарийвчлан шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Ингээд прокурорууд агаарын хүчний удирдлагын төв байранд нэгжлэг хийж, хэрэгтэй холбоотой баримт цуглуулжээ.

Генерал И Сон Ёны хувьд өнгөсөн 2020 оны есдүгээр сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд уг албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсан хүн болж байна. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан өөр хоёр өндөр албан тушаатныг ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-05 202.9.47.19

гэтэл манайд яаж байна. цэргийн ангиуд нь зүгээр аллага цаашаа, халагдах дөхөж байсан цэрэг амиа хорлолоо, цэргийн ахлагч нь цэргээ зодож аллаа, цэрэг нь даргаа буудлаа, дарга нь цэргүүдээсээ мөнгө нэхэж ар гэрээс нь өөрийн данс руугаа авдаг байжээ_ ямар ч хариу арга хэмжээ авдаггүй, таг чиг болдог, одоо хүртэл бүдүүн дарга нар нь хэвээрээ. Баттулга н**ш зэвсэгт хүчнийхэнд медаль гардуулсаар л .

Avatar

Зочин 2021-06-05 66.181.176.116

Huuk tegeel ogtsorson chini yalaadaa ta nar bitgii ingej jujij bai

Avatar

Зочин 2021-06-05 203.91.115.50

Манай хүүрнүүд бол суудалдаа улам нугдайгаал шигдээд байна. Манайд чинь одоо хэчнээн цэрэг тодорхойгүй байдлаар явсан бэ? Би хувьдаа энэ хилийн цэрэгт хомосексулист дарамт их байдаг юм биш байгаа гэж хардахад хүрсэн шүү.

Avatar

Зочин 2021-06-05 124.158.68.133

Ерөнхийлөгчөө албан тушаалаа урвуулан ашигласны төлөө насаар нь хорьж чаддаг, цэргийн алба хаагч нь амиа хорлосны төлөө шалгаж чаддаг ийм тэмцэгч айхтар ард түмэнтэй улс л өнөөдөр хөгжлөөрөө толгой цохиж манай залуучууд тийшээ очиж боолын хөдөлмөр хийхийг мөрөөдөж байна даа. Гэтэл 30 жил хуйгаар нь дээрэмдээд, хөвгүүдийг нь цэрэгт аваачиж алаад байхад Осоржамаагаа шоолж, одтой бүжиглэдэг нэвтрүүлэг үзээд маасайтал инээж суудаг манайх шиг тэнэг ард түмэнтэй улс үеийн үед гуйлгачин хэвээрээ явна

Avatar

Зочин 2021-06-05 202.21.108.49

Манайд бол аллага утгаараа болж байна даа

Avatar

зочин 2021-06-05 103.10.22.89

яагаад манай улсаас ондоо байгаа юм. шал утга алга . манайд бол агуу ардчилалтай армитай улс хариуцсан хуурай замын цэрэгт нь удаа дараалан гэмт хэрэг гарч хамгийн сүүлд танхай офицер цэргийн амь насанд хүрч байсан .хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Амгаланбаатар цол ахиж хошууч генерал цолоор шагнуулж онцгой явдал болсон .ийм оронд амьдарч байгаа нь бид бүгдийн ардчилалын буян

Avatar

Зочин 2021-06-05 192.82.69.247

Тийм ч юм уу? Одоо дахиад нэг цэрэг алагдвал энэ хүн тэшээд дэслэгч генерал болох уу? Женко нь явчих болохоор ашгүй үгүй юм шиг байна.

Avatar

Хангүг 2021-06-05 66.181.187.82

Муусайн солонгосууд юун сүртэй юм бэ дээ. Ганц эмэгтэй амиа хорлоол биз. Огцроод байхдаа яахав дээ. Манай Монголчууд шиг байж сурмаар юм. Манайд удаа дараа цэргийн амийг егүүтгэж, цэргийн албан хаагч амиа хорлож, АКМ буугаар буудаж ахлагч, офицерыг нухсан хэрэг гардаг. Тэглээ гээд манай сайд дарга, генералууд огцрох нь битгий хэл тэр хэрэгт эмзэглэж, маяглаж уучлалт гуйж нтр сүржигнэдэггүй юм. Ард түмэн ч ийм хэргийг шал тоодгүй юм шүү.

Avatar

Зочин 2021-06-05 66.181.186.163

Ийм л харанхуй ард түмэн болгосон учир аргагүй юм да. Удахгүй МАНгасуудаас салж дэмждэг МАНгарууд нь хамт алга болоосой арилж одоосой. Тэнгэр мэдэг

Avatar

МАН-н гишүүн 2021-06-05 104.244.72.248

Монгол улсын зэвсэгт хүчинд байгаа эмэгтэй цэргүүд дарга нартаа байнга хүчиндүүлээд бүүр өөрсдөө ч дуртай л байж байдагшд солонгосчууд их эмзэг юм аа хаха.

Avatar

Зочин 2021-06-05 66.181.183.81

tatlaa

Avatar

Зочин 2021-06-05 202.9.40.170

Үнэний ортой ёжлолтой байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж