БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ

БНСУ: Эмэгтэй офицер амиа хорлосны дараа агаарын хүчний командлагч огцорчээ

Өмнөд Солонгосын армид бэлгийн дарамт, дэглэлттэй холбоотой хэрэг гарсны дараа дараа тус улсын агаарын хүчний командлагч, генерал И Сон Ён огцорчээ.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сард агаарын хүчний  эмэгтэй офицерыг дарамталж, бие махбодид нь халдсан хэрэг гарч, хохирогч амиа хорлосон байна. Хохирогч эмэгтэйн хэргийг зэвсэгт хүчний удирдлагууд сүүлийн хоёр сарын турш нуун дарагдуулахыг оролдсон ба түүнийг амиа хорлосны дараа олон нийтэд энэ хэрэг ил болжээ.

Хохирогчийн ар гэрийнхэн хэргийг үнэн зөвөөр шалгаж, буруутныг шударгаар шийтгүүлэх хүсэлтээ Хөх ордны албан ёсны вэбсайтад гаргажээ. Уг өргөдлийг 320 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Иймд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэргийг нарийвчлан шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Ингээд прокурорууд агаарын хүчний удирдлагын төв байранд нэгжлэг хийж, хэрэгтэй холбоотой баримт цуглуулжээ.

Генерал И Сон Ёны хувьд өнгөсөн 2020 оны есдүгээр сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд уг албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсан хүн болж байна. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан өөр хоёр өндөр албан тушаатныг ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж