Төв талбайд нулимстай үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

Төв талбайд нулимстай үзэсгэлэн дэлгэгдлээ

Төв талбайд нулимстай үзэсгэлэн дэлгэгдлээ

Сүхбаатарын талбайд “Уулзаагүй” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2021.06.05/ дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнг “Уулзаагүй” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд гэрэл зурагчин Б.Батгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнд 2020-2021 онд гадаадад гацсан 13000 орчим Монголчууд, тэдгээрийн дотроос хайртай хүмүүстэйгээ уулзаж чадаагүй харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн гэр бүлийнхний элэг эмтрэм бодит түүх болон нулимстай хөрөг бүхий гэрэл зургийг дэлгэжээ. Үзэсгэлэн өнөөдөр төв талбайд 13 цаг хүртэл дэлгэгдлээ.

“Уулзаагүй” төслийг санаачлагч С.Батзаяа

-“Ойр дотны хүн нь гадаадад гацсан зовлонг туулаагүй гэр бүл ховор байгаа байх. Энэ цар тахлын үед Монгол Улс хилээ хаасан нь зөв шийдвэр. Гэвч хүний эрхийн мэдрэмжгүй хэд хэдэн үйл явдал болсны нэг нь 21 хоногийн тусгаарлалт байсан. Энэ олон хоног хоригдохдоо хайртай хүмүүсээ алдсан хүн олон байсан. Уулзах ямар ч боломж олгоогүй нь хүн ёсны наад захын мэдрэмжгүй үйлдэл болсон. Ийм харамсалтай зүйл дахин битгий тохиолдоосой, Засгийн газар ямар нэг шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаасай гэсэн үүднээс энэхүү төслийн хэрэгжүүлж байна. Бид нэгдүгээр сараас эхлэн гадаадад гацсан иргэдийнхээ түүхийг цуглуулаад, хөл хорио тавигдсан энэ үед хүмүүсийнхээ зургийг аван үзэсгэлэн дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад улс төрчдөөс дэмжих хүн нэг ч байгаагүй, улс төрийн ямарч зорилгогүй. Харин хүний амь нас хохирсон эмгэнэлт түүхүүдийг мартаж бид болохгүй.”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж