Хуучны угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулна | News.MN

Хуучны угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулна

Хуучны угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулна

Хуучны угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр хуучны нийтийн зориулалттай орон сууцны байруудын дулаан алдагдлыг бууруулах төсөл арга хэмжээ, түүний төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 177.424 өрх орон сууцны хороололд амьдарч байгаагаас 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077  блокт 47.916 айл буюу 27 хувь нь амьдарч байна. 2019-2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 18.4 тэрбум төгрөгөөр нийт 98 барилгын 178 блокт дулаан техникийн шинэчлэл хийсэн. 2021 оны улсын төсөвт 37 барилга буюу 53 блокт 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулаан техникийн шинэчлэлийг хийж байна.  Энэ үеэр Хотын дарга дулааны шугам, сүлжээний 86 хувь нь солих, шинэчлэх, засварлах шаардлагатай байгааг ярьж байлаа. 10-р хорооллын шугам сүлжээ л гэхэд өнгөрсөн өвөл таван удаа хагарсан гэнэ. Баянгол дүүргийн иргэдийн 80 хувь нь орон сууцанд амьдардаг. Тус дүүрэгт нийтийн зориулалттай 756 орон сууц байгаагаас 1965-2000 оны хооронд ашиглалтад орсон угсармал 197 барилга буюу 330 блок орон сууц байдаг.   2019-2020 онд  дүүргийн 49 барилгын 72 блокт дулаан техникийн шинэчлэл хийжээ. Дулаан техникийн шинэчлэл хэрэгжүүлж, угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулж, энэ хэрээр эрчим хүч хэмнэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-05 103.57.95.14

сонгуулиар худлаа шаалтуурдахгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж