ОХУ вакцины жуулчлалыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

ОХУ вакцины жуулчлалыг эхлүүлнэ

ОХУ вакцины жуулчлалыг эхлүүлнэ

ОХУ-ын эрх баригчид “Sputnik V” вакциныг тариулах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан “Вакцины жуулчлал” хөтөлбөрийг ойрын хоёр сарын дотор эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр /2021.06.04/ Санкт Петербург хотод эхэлсэн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр энэ талаар мэдээлсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Орос вакцин цар тахлын эсрэг дархлаа сайн тогтоож байгааг онцлоод гадаадад орос вакцины эрэлт өндөр байгааг дурджээ. Мөн өөрийн улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулах бүх боломж нөхцлийг хангахаа амласан байна.

Түүнчлэн тэрбээр Европын холбоо “Sputnik V” вакцинд зөвшөөрөл олгохгүй удаж байгаа нь мөнгөний төлөө өрсөлдөөн, улс төртэй холбоотой гэж шүүмжилжээ. ОХУ өөрийн вакциныг бүртгүүлэх хүсэлтээ энэ оны гуравдугаар сард Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагад гаргасан аж. “Sputnik V” вакциныг одоогоор дэлхийн 65 улс ашиглаж байгаа юм.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж