Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид одон гардуулав | News.MN

Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид одон гардуулав

Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид одон гардуулав

Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж, үүнээс нийслэлийн Чингэлтэй дүүргээс 425, Налайх дүүргээс 136, Төв аймгаас 392 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авч байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм.

Монголын төр 64 жилийн өмнөөс улс үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 425, Налайх дүүргийн 136, Төв аймгийн 392, нийт 953 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрст нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд ээ,

Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649,  зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971, зургадугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хорлоогоо ээжүүдэд битгий гарга жонху 2021-06-05 103.229.120.214

Хайран сайхан ээж нарыг хөлсийг дуслуулан бөөгнөрүүлэн корона халдаагаад ёстой хятадын хорлогч уу харин энэ жонху

Avatar

Зочин 2021-06-05 64.119.17.250

За одоо яах вэ, хэд хоног үлдлээ.Үлдсэн хэд хоногт хорлонтой юм л битгий хийгээсэй гэж залбиръя

Avatar

Энэ гар нээрээ 2021-06-05 72.136.116.129

Гайгүй ажилтай, сүйхээтэй, нялх нойтон хүүхэдтэй, гавьяаныхаа амралтанд гарч байгаа хэдэн хүмүүсээр тоглоод дуусгаж байнаа баазрваань!

Avatar

Үнэн тэнэг жонху 2021-06-05 103.229.120.214

Өвчин нэмэгдээд баыхад ордны гадаа баахан ээжүүдийг бөөгнүүлээд . Арай тэнэг жонху юм аа . Халуун наранд ордны зүүн талд бөөгнөрөөд хоорондоо шахталцаац , хамаг хөлс нт гойжсон бөөнө ээжүүд арай дэндүү муухай харагдаж баысан шүү . Жонху хорлоод байгаа юм уу гэсэн байдалтай
харагдаж байсан шүү . Арай дэндүү . Нөгөө УОК хаана ажлаа хийгээд байгаан ???????????. Шоугаа болоиоч эээ??????

Avatar

Бат 2021-06-05 192.82.72.175

Цар тахлын үед ийм том тэнэглэл манайд л байдаг байх.

Avatar

Зочин 2021-06-05 192.82.80.69

энэ тэнэглэлээ зогсоо хойд солонгос манай хоёрт энэ дэмий балай одон медаль л оршин байна энэ хоцрогдсон коммун систем нураад 30 гаран жил болчихоод байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж