ЭМЯ: 1393 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барав | News.MN

ЭМЯ: 1393 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барав

COVID-19

ЭМЯ: 1393 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барав

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.05) ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Friday, June 4, 2021

Сүүлийн 24 цагт нийт 10700 хүнд шинжилгээ хийхэд  1393 хүнээс халдвар илэрч, 783  хүн эдгэрч,  зургаан хүн нас баржээ. Шинээр Улаанбаатарт 1092, орон нутагт 299,  БНСУ-аас тавдугаар сарын 29-нд ирсэн хоёр иргэнээс илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол  63978-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 5315 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2995,  хүндэвтэр 1695,  хүнд 504,  маш хүнд 122  хүн байна.

  • Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан  69 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан  58 настай эрэгтэй 
  • Зургадугаар сарын 2-нд    онош нь батлагдсан 68 настай эмэгтэй 
  • Зургадугаар сарын 2-нд  онош нь батлагдсан 74 настай эрэгтэй 
  • Зургадугаар сарын  3-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,  92 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Covid-19 халдварын 1393 тохиолдол бүртгэгдсэний 299 нь орон нутагт байна. Тодруулбал,

  • Төв аймагт- 109
  •  Орхон аймагт- 50
  • Булган аймагт -32
  • Баянхонгор аймагт -25
  • Увс аймагт- 23
  • Ховд аймагт -19
  • Дорнод аймагт -10
  • Хэнтий- ес
  • Сэлэнгэ аймагт- найм
  • Хөвсгөл аймагт -долоо
  • Говь-Алтай аймагт- дөрөв
  • Дархан аймагт -хоёр
  • Өвөрхангай аймагт- нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж