Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ | News.MN

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолдсон юм.

Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас дөрөвдүгээр сарын 23-нд  50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярай, найман настай хүүхдийн  цогцсыг тус, тус олсон.

Эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 2-ыг  хүртэл зохион байгуулахад дөрвөн хүний цогцсыг олж, гурван  хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм. Улмаар иргэний өгсөн дуудлагын дагуу  зургадугаар сарын 3-ны өдрийн 21:40 цагт  “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр буюу осолдсон газраас 43 км-ын зайтай газраас  32 настай, эмэгтэй У-гийн цогцсыг олж Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-06-05 202.179.24.134

Төр буруутай юу тэр перевоз ыг өмчлөгч буруутай юу. Ямар байсан ажиллуулж байгаа нь буруутай

Avatar

Зочин 2021-06-05 192.82.75.144

Ойрхон гүүр байгаа шүү дээ

Avatar

Зочин 2021-06-05 192.82.86.188

Хөдөөнийхөн тэнэгдүү хэнэггүй хүмүүс шүү. Татлага олсоо шалгаж харж байхгүй. Хайхрамжгүй тэнэг хэнэггүй боловсролгүй байдал бусдад гай болж байна. Хамгийн их зам тээврийн ослоор нас барж байна.

Avatar

Зочин 2021-06-05 103.229.123.96

Хэлээд юүхэв! Тэгэхдээ хотынхон ч ялгаагүй хэнэггүй шүү. Хардаг хянадаг газар нь юугаа харж байдаг юм бол? Аврах хантааз бол заавал байх ёстой зүйл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж