Вьетнам улс вакцин худалдаж авах мөнгө иргэдээсээ гуйв

Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Вьетнам улс вакцин худалдаж авах мөнгө иргэдээсээ гуйв

Вьетнам улс вакцин худалдаж авах мөнгө иргэдээсээ гуйв

Вьетнам улсын Засгийн газар Covid-19-ийн эсрэг вакцин худалдаж авах, импортлох, судлах болон үйлдвэрлэх ажилд зориулж мөнгө хандивлахыг хүсч, хүн бүрийн утас руу текст мессеж илгээжээ. Тус улсад цар тахлын хамгийн том халдварын давлагаа дэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 60 орчим хувь нь сүүлийн нэг сард бүртгэгдсэн байна.

Иймд Вьетнамын эрх баригчид Covid -19-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрт зориулж 1.09 тэрбум ам.долларын тусгай санг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд олон нийтээс хандив гуйсан байна.

Үүнээс өмнө ОХУ -аас "Sputnik V" вакциныхаа 20 сая тунг Вьетнам улсад энэ жилд багтаан нийлүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн Вьетнамын Эрүүл мэндийн яамны харьяа судалгааны төв тус вакциныг орон нутагтаа үйлдвэрлэхээр ярилцаж байгаа аж.

Тус улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нь АНУ болон ОХУ-аас вакцины тусламж хүссэн байна. Харин Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхан Лонг нийт 98 сая хүн амынхаа 75 хувийг дархлаажуулахад шаардлагатай 150 сая тун вакциныг бүрдүүлэх зорилтодоо дөхөж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Вьетнам улсад Covid-19-ийн 8287 тохиолдол бүртгэгдэж, 52 хүн нас баржээ. Өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 220 орчим байна.  

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж