Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"ТЯНЬЖИН БООМТОД 2008 ОНД ОЛОН ЧИНГЭЛГИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ БАЙСАН"
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Тяньжин манай улстай хамгийн ойрхон далайн боомт. Тус боомтод сар гаруйн хугацаанд нийт 4000 гаруй чингэлэг гацсан мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Хятад улсын экспортын бараа бүтээгдэхүүн болон гуравдагч улсаас ирж буй бараа бүтээгдэхүүний ихэнх нь Тяньжин боомтоор дамждаг. Энэ боомт дээр ирээд гаалийн бүрдүүлэлт, бусад бичиг баримтын зөрчилгүй бол бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө долоо хоноод, Монгол руу ачигддаг. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихад, гуравдугаар сарын 29-нөөс хойших чингэлгүүд хөдөлгөөнгүй байгаа юм.
Бид эхлээд Улаанбаатар төмөр замтай уулзалт хийсэн. Дараа нь Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Далайн захиргаа, бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн. Яг төлөвлөгөөнийхөө дагуу ачаа бараа ачигдаж байгаа.
Өдөртөө нэг чингэлгийн галт тэрэг хөдөлдөг. Том талбайгаас өдөртөө нэг чингэлгийн галт тэрэг, жижиг талбайгаас ачааллаас хамаарч заримдаа ачигдахгүй, заримдаа 1-2 чингэлгийн галт тэрэг хөдөлдөг. Тэгэхээр долоо хоногтоо 7-10 чингэлгийн галт тэргийг Тяньжин боомтоос Монгол руу хаяглан ирүүлдэг. Нэг чингэлгийн галт тэрэг гэж яриад байгаа нь ойролцоогоор 55-60 орчим чингэлэг ачих боломжтой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДАЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР АСАР ИХ”
Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-н захирал С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбарынхан хүүхдэд ээлтэй байх асуудлыг хөндөж байгаа нь анхны тохиолдол болов уу?
-Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшил, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, “Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб”-тэй хамтран салбарын хэмжээнд тулгамдаж буй зангилаа асуудлыг тодруулж, гүнзгийрүүлэн судлах, шинэ мэдлэг бүтээх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсад аялал жуулчлал судлалыг хөгжүүлэх зорилгоор хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ. Энэ удаагийн анхдугаар хэлэлцүүлэг нь “Аялал жуулчлал хөгжлийн гарц юм : Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал” сэдвийн дор зохион байгуулагдсан. “Хүүхэд ба аялал жуулчлал” сэдэв нь зайлшгүй анхаарч, судлах шаардлагатай төдийгүй өнгөрсөн хугацаанд манай салбарт хөндөгдөж байгаагүй гэдгээрээ онцлог.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭДЭГ АСРАН ХАМГААЛАГЧИЙН ДАНСЫГ ХААНА"
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралтай ярилцлаа.
-Хүүхдийн мөнгийг асран хамгаалагч зохисгүй хэрэглэсэн бол хүүхдийн нэр дээрх дансанд шилжүүлэхээр боллоо. Эцэг эх, асран хамгаалагчдын хэчнээн хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохисгүй хэрэглэдэг вэ?
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дотор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны хүүхдэд зарцуулахгүйгээр тухайн асран хамгаалагч /эцэг эх, эмээ, өвөө зэрэг/-ийн холбосон данс эзэмшигч нь архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрхийг нь цуцална. Ингэхдээ гэр бүлийн улсын байцаагч өрхөд үнэлгээ хийж, тухайн данс эзэмшигчийн эрхийг цуцлах шийдвэр гаргах зохицуулалт хийлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.2 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Үүнээс 900 гаруй нь гэр бүлийн зохисгүй хэрэглээнд мөнгө зарцуулдаг гэх судалгаа гарсан.
Хэрэв асран хамгаалагч хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохисгүй зарцуулж, архидан согтуурах зэрэг асуудал гарвал 21 аймаг есөн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний анхан шатны нэгжид иргэд гомдол гаргаж болно. Энэ дагуу улсын байцаагч тухайн өрхөд хяналт тавьж, асран хамгаалагчийн дансны эрхийг цуцалж, мөнгөн тэтгэмжийг хүүхдийн дансанд түр байршуулна. Дараа нь тухайн хүүхдийг асран хамгаалж, мөнгөн тэтгэмжийг зөв зохистой хэрэглээнд зарцуулж буй асран хамгаалагчийн дансанд холбох боломж нь нээлттэй болгож байгаа юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“МОНГОЛЫН МОДОН БАРИМАЛ УРАН СИЙЛБЭРИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ”
“Дөрвөлжин дугуй” арт нэгдлийн гишүүн Н.Очирбаттай ярилцлаа.
-“Дөрвөлжин дугуй” арт нэгдлийн уран сийлбэрчдийн энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлогийн талаар яриагаа эхэлье. Нэгдлийн хэд дэх удаагийн үзэсгэлэнг гаргаж байна вэ?
-Манай нэгдлийн гурав дахь үзэсгэлэн “Монгол арт” галелейд гарч байна. Бидний хувьд энэ удаагийн үзэсгэлэн маань онцлогтой болж байна. Тухайлбал, нэгдлийн уран бүтээлчид өмнө нь гарч байсан нийт үзэсгэлэнд хувь хувьдаа өөрсдийн сонирхдог урсгалын дагуу бүтээл туурвиж байсан. Харин энэ удаа уран бүтээлчид хамтран нэг төрөл буюу нүүдэлчин монголчуудын ахуй сэдвийн хүрээнд нүүдлийн соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сонирхуулан хуваалцах зорилготойгоор “Дөрвөлжин дугуй” үзэсгэлэнг гаргаж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.