26 тэрбумын СОНГУУЛЬ | News.MN
Ерөнхийлөгчийн сонгууль-2021

26 тэрбумын СОНГУУЛЬ

26 тэрбумын СОНГУУЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар 9-ний өдөр орон даяар явагдана.  Санал авах өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ. 

  • Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ:

  • 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.
  • 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2013 он-Ц.Элбэгдорж  50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ:

УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Сүүлийн жилүүдэд сонгуулийн зардлууд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Тэгвэл долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан бол 2001 оноос энэ зардал хоёр дахин, 2009 онд тэрбум тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна.

  • 1993-40 сая төгрөг
  •  1997-150 сая төгрөг
  • 2001-462.5 сая төгрөг
  •  2005-636.2 сая төгрөг
  •  2009-4 тэрбум төгрөг
  •  2013-15.8 тэрбум төгрөг
  •  2017-14.9 тэрбум төгрөг
  • 2021-26 тэрбум төгрөг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-05 202.21.108.219

Дарангуулалтаөс хэлмэгдүүлэлт, егүүтгэл төрнө.
Бидэнд дарангуу дэглэм хэрэггүй.

Avatar

зочин 2021-06-05 202.21.108.219

Дарангуйлал хар мөртэй. түүнээс хэлмэгдүүлэлт, егүүтгэл төрдөг.
би лав дарангуулалтын дэглэмийг дэмжихгүй!

Avatar

Зочин 2021-06-05 192.82.77.2

Facebook ээр дүүрэн тролл аккууд. Одоо больмоор юм аа. Гол санхүүжүүлэгч нь МАН. Хүүкийг л 10000 удаа шээрлэлээ гээд нэмэргүй дээ.

Avatar

Зочин 2021-06-05 103.212.118.237

Бидний дотор ажил хийх юм бүтээх дургүй,амаа билүүдэж,төр засгаа муулж, тэрийж хэтсэн бусдаар,бүр авгай хүүхнээрээ тэжээлгэсэн, архи гүзээлэхээс өөр юу ч чадахгүй арчаагүй өчнөөн олон нөхдүүд байх юм.Үүний хажуугаар ковид гэгч энэ айхтар халдвар гарч,улс орны эдийн засгийг хүндрүүлээд.Мөнгөний ханш уналгүй яах юм. Аманд чинь орж буй зүйл байгаль дээр бэлэн ургахгүй шүү. Хүн хөдөлмөрлөж бүтээж юм хийж аминдаа аргатай байж амьдрана.Бүх дутагдлыг бусад рүү түлхэхээ боль.

Avatar

Зочин 2021-06-05 103.212.118.237

Хулгайчаас дор байж,улс төржиж солиороод..Оюунэрдэнийг бас зайл гэнэ .Тэгээд Засгийн эрхийг та нарын хулгайчуудад өгч ард олныг дээрэмдүүлэх хэрэг үү.Сансны чинь гарз.

Avatar

Зочин 2021-06-05 192.82.74.179

СОНГУУЛИЙН СУРТЧИЛГАА БОЛИОЧЭЭ.ОЮУЭРДЭНИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ.ӨВЧИН ДИЙЛДЭХЭЭ БОЛИЛОО

Avatar

ХҮРЭЛСҮХ ТАХИМАА ӨГ ДОПИНГООР ЯЛДАГГҮЙ ЮМ 2021-06-05 66.181.161.122

МАН хөдөөгөөр малчидын зудын тусламж нэртэй 100000ТӨГ ТАРААЖ олон түмнииг хамарсан архидалт боллоо зарим нь намын идэвхтэн гэдгээр 200000 АВСАН БААРААГҮЙ баримт хаан банкинд үлджээ тахлаар жооролсон дээр нь төриин том нэгжүүд дарамталсан гадаадын тусламжиин мөнгө энд байгаа гэдэг нь тэнэг хүнд ч ойлгогдоно
хариуцсан 2 ЯАМ НЬ МЭДЭХГҮЙ ГЭНЭЭ тэд ч хэрэгт холбогдохгүйгээ мэдээ байлгүйдээ ХҮРЭЛСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж