Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

26 тэрбумын СОНГУУЛЬ

26 тэрбумын СОНГУУЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар 9-ний өдөр орон даяар явагдана.  Санал авах өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ. 

  • Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ:

  • 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.
  • 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2013 он-Ц.Элбэгдорж  50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ:

УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Сүүлийн жилүүдэд сонгуулийн зардлууд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Тэгвэл долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан бол 2001 оноос энэ зардал хоёр дахин, 2009 онд тэрбум тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна.

  • 1993-40 сая төгрөг
  •  1997-150 сая төгрөг
  • 2001-462.5 сая төгрөг
  •  2005-636.2 сая төгрөг
  •  2009-4 тэрбум төгрөг
  •  2013-15.8 тэрбум төгрөг
  •  2017-14.9 тэрбум төгрөг
  • 2021-26 тэрбум төгрөг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж