Улсын хэмжээнд 396 мянган га талбайд тариалалт хийжээ | News.MN

Улсын хэмжээнд 396 мянган га талбайд тариалалт хийжээ

Улсын хэмжээнд 396 мянган га талбайд тариалалт хийжээ

Улсын хэмжээнд 396 мянган га талбайд тариалалт хийжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 348.4 мянган га-д үр тариа тарьжээ. Үүнээс,

  • 334.7 мянган га-д улаанбуудай,
  • 12.4 мянган га-д төмс,
  • 5 мянган га-д хүнсний ногоо,
  • 7.5 мянган га-д малын тэжээл,
  • 19.3 мянган га-д тосны ургамал тарьж, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийсэн байна. 

Одоогоор үр тарианы тариалалт 89.5 хувьтай байгаа. Үүнээс улаанбуудайн тариалалт  90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 579 иргэн, аж ахуйн нэгжид 12.1 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгаа аж.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосноор тариалалт хэвийн явагдаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж