Монголтой агаарын хилээ харилцан нээсэн улсууд руу зорчих журам | News.MN

Монголтой агаарын хилээ харилцан нээсэн улсууд руу зорчих журам

Монголтой агаарын хилээ харилцан нээсэн улсууд руу зорчих журам

Монголтой агаарын хилээ харилцан нээсэн улсууд руу зорчих журам

Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс хилээ тодорхой хугацаанд хааж зургадугаар сарын 1-нээс албан ёсоор нээлээ. Хил нээгдсэн хэдий ч халдварын тархалтын эрсдэл өндөр байгаа. Тийм учраас ихэнх улс орон монгол иргэдийн виз мэдүүлэх,  хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан хэвээр байгаа юм.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас урьдчилсан байдлаар тавдугаар сард 16 удаагийн нислэг үйлдэх хуваарь гаргаад байсан. Хатуу хөл хорио тогтоосон учраас тус төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зургадугаар сараас Монгол Улсын агаарын хилээр нэвтрэх хөдөлгөөн иргэн бүрт нээлттэй болж байна. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг арав гаруй улсад зорчих боломж бүрдэж байна. 

ХАРИН ЭДГЭЭР УЛС РУУ ЯВАХ ИРГЭД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

ТУРК

  • Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Covid-19 халдварын шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд ирэхээсээ өмнө  72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.

ГРЕК 

  • PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг  жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.

ЭНЭТХЭГ

  • Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ. Харин  нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ  хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана. Covid-19 халдварын мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг Энэтхэг улсын хилээр нэвтрүүлэхгүй. 

КИРГИЗ

  • 72 цагийн өмнө PCR шинжилгээ  өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.

ТАЙЛАНД

  • Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.

ИНДОНЕЗ 

  • 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд  тав хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.

АМЕРИК

  • PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч  шинжилгээ өгсөн байна) Сүүлийн гурван сарын хугацаанд Covid-19 халдвараар  өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.

БРАЗИЛ

  • Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.

ЭМИРАТ

  • PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр Эмиратийн нэвтрүүлэхгүй.

ЕГИПЕТ

  • 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТЭЭВЭР ЛОГИСТИКОО Л ЯВУУЛСАН НЬ ӨЛЗИЙТЭЙ !!!! 2021-06-05 202.126.88.37

✔ ХИЛЭЭ НЭЭСНИЙХ ЗАСГИЙН ГАЗАР МАНЬ ОЛОН УЛС ХООРОНДЫН АЧАА БАРАА ТЭЭВЭР; ЛОГИСТИКОО Л САЙН ЯВУУЛЖ ХӨГЖҮҮЛЭХЭД Л ОНЦГОЙЛОН АНХААРАХАД БОЛНО ДОО !!!

🚫 АРД ИРГЭД УРЬДЫН АДИЛ ОНЦЫН ЗОРИЛГОГҮЙ ГАДААДААР ТЭНҮҮЧЛЭН АЯЛЖ ЗУГААЛАН МӨНГӨӨ ДЭМИЙ ЗҮЙЛ ЗАРАХ ЯВДАЛАА БОЛЬСОН НЬ ӨЛЗИЙТЭЙ !!! НЭГ ГАЗРАА ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ БАЙЖ МОНГОЛД НАЙДВАРТАЙ САЙН БИЗНЭС ХИЙДЭГ КОМПАНИУД БОЛОХ АПУ; СҮҮ; ТАЧИ МЭТ ТОМ КОМПАНИУД САЯЫН 2 ЖИЛ АЛЗСАНГҮЙ. ХАРИН 2Н ХООРОНД ХОНОГ ӨДӨР АРГАЦААСАН ЖИЖИГ БИЗНЭСҮҮД Л ДЭМИЙ ЮМ.

Avatar

Airport khaalttai 2021-06-05 202.126.89.54

05.06.2021 16:00hurtel airport oo haatsan baij yaj hil neesen grj tootsoh vee? Orio NOTAM aa sunfan shd

Avatar

Зочин 2021-06-05 69.131.138.225

Yun ENETHEG ve?Hurdan haa.

Avatar

Зочин 2021-06-05 202.126.88.37

🚫 ЖАХН ЭВГҮЙ АЮУЛТАЙ УЛСУУДТАЙ НЭЭЖЭЭ…

✔ ХИЛЭЭ НЭЭЛЭЭ Ч ИРГЭД МӨНГӨӨ ДЭМИЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ ГАДААДААР АЯЛЖ ТЭНҮҮЧЛЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНИЙ ОРОНД ОЛОН УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИК ТРАНЗИТ ОНЛАЙН ХУДАЛДААГАА САЙН ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

✔ ҮР АШИГГҮЙ ӨДӨР ХОНОГОО АРГАЦАСАН ЖИЖИГ БИЗНЭСҮҮД САЯЫН 2 ЖИЛД ХААГДЛАА. ТИЙМ МУУ ЧАНАРГҮЙ БИЗНЭСҮҮД ЧАНАРЖИХ, УРТ ХУГАЦААНЫ НАЙДВАРТАЙ БОЛОХ ТАЛ ДЭР АНХААРМААР ЮМАА ….САЯ 2 ЖИЛД НАЙДВАРТАЙ БИЗНЭС БОЛОХ АПУ:.СҮҮ;, ТАЧИ; .МАХ ИМПЭКС; ГУРИЛ..ГМ АЛЗСАНГҮЙ.

Avatar

Зочин 2021-06-05 202.21.109.96

ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж