Дээд шүүх Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Дээд шүүх Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Улсын дээд шүүх “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг тавдугаар сарын 28-ны өдөр  цахим хуудаст байршуулж зургадугаар сарын 4-ний өдрийн 11.00  цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан байна. Ингэхэд дээрх хугацаанд Д.Зүмбэрэллхам, П.Одгэрэл, Д.Сүнжид, нарын дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна. Улмаар зургадугаар сарын 7-ны өдөр товлогдсон  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудал болон “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг тус, тус хэлэлцэхээр болжээ. 

Эргэн сануулахад, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж