Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.6.4/ сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааны талаар болон шаардлагатай баримт, материалыг танилцууллаа. Тодруулбал, “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр” ТББ-аас гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл хийсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан:
-Бидний зүгээс шаардлагатай бүх төрлийн архивын баримтыг бодит анализ хийх хүсэлтэй нэгжид хуулбарлан өгөх бүрэн боломжтой байдаг. СЕХ үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг зорьж байна. Энэ жил сонгуулийн санал авах 2087 хэсэгт хяналтын тооллого хийнэ. Санал хураалтын үр дүн дээр тойрог бүрт тодорхой хэмжээний маргаан сонгуулийн үеэр гардаг. Гэхдээ 100 хувь гараар тооцох учир гомдол, саналын хувьд харьцангуй бага байна гэж бодож байна.
Олон нийтийн сүлжээнд санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг хакердаж чадна гэж мэдээлснийг цагдаагийн байгууллага шалгаж, үүнийг боломжгүй гэдгийг нотолсон. Санал авах төхөөрөмжид асуудал байхгүйг мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэх, санаатайгаар гуйвуулах зорилгоор худал мэдээлэл тараах тохиолдол гарч байна. Иргэн танд эргэлзээтэй зүйл байгаа бол албан ёсны байгууллагуудад хандаж, хүсвэл шаардлагатай баримтыг шаардаж авч болно. Саналын хуудасны тухайд хоёр жилийн хугацаанд хадгалагддаг. Маргаан гарвал шүүхээс шалгах эрхтэй. Өмнөх сонгуулийн үеэр захирамж гарч, нотлох баримт дээр хяналтын тооллого хийсэн нэг тохиолдол гарсан бөгөөд санал зөрөөгүй. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бий. Төхөөрөмжийг бэлэн болгох үйл ажиллагаанд олон талт төлөөллүүд оролцдог гэдгийг олон нийт мэддэг байх хэрэгтэй. Туршилтыг 10 жилийн сургуулиуд болон цөөнгүй газар очиж хийж үзүүлдэг. Үүнийг лацадсан төхөөрөмж дээр хийдэг бөгөөд тухайн хяналтын хүмүүс дурын төхөөрөмжийг туршдаг гэж ойлгож болно. Мөн санал тоолох хар машинд флашны оролт ямар ч зориулалтгүйгээр байдаг гэж олон нийтийг төөрөгдүүлж байна.
Хар машинд USB оролт гэж байгаа. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд чихэвчээр өөрийн өгсөн саналаа зөв уншигдсан эсэхийг сонсох боломжтой аудио холболт гэсэн үг. Тэр оролт нь санал хураалтын хугацаанд лацтай байдаг. Санал авч байх хооронд тэр лацыг оролдох боломжгүй. Монгол Улс тус оролтыг зориулалтаар нь ашиглаж байгаагүй.
Төхөөрөмжөөр тоолсон дүн цаасан суурь буюу саналын хуудастай таарах нь чухал. Саналын хуудсыг 100 хувь гараар тоолох учир санал зөрөх тохиолдол байхгүй гэж бодож байна. Төхөөрөмж дээр уншигдсан санал бүр зурган файл хэлбэрээр хадгалагддаг. Эдгээр дүнг СЕХ-д ирж байгаа мэдээлэлтэй холбож харах боломжтой. Бүх баримттай танилцах боломжтой. Баримттай холбоотой мэдээлэл авна гэх санал тавьж байсан удаа өмнө нь байгаагүй. Анализ хийх боломжтой мэдээллийг хүсэлт өгсөн хүн бүрт өгдөг байгаа.
Саналын хуудас хэвлэх асуудалд мөн олон нийтэд ташаа мэдээлэл өгдөг. Монгол Улсад үнэт цаас хэвлэх зөвшөөрөлтэй 10 орчим компани байдаг. Эдгээр компаниудад хүсэлт явуулж, албан бичгээр хандсан. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох санал тавьж, техникийн болоод бусад шалгуурт тэнцвэл аль болох олон компаниар хэвлүүлэх сонирхол байдаг. Шалгаруулалтад тэнцвэл 2012 оноос хойш Монголын үнэт цаас компани саналын хуудсыг хэвлэж, дараа нь "Улаанбаатар принт" компани тэнцэж хэвлэж байгаа. Энэ удаа гурван газар сонгон шалгаруулалтад орсон. Цаасны шаардлага дээр нэг компани тэнцээгүй. Саналын хуудас хэвлэхэд бар код болон цаас маш чухал байдаг. Түүнээс хэн нэгэн этгээдийн хамаарал бүхий гэж сонгодоггүй байгаа.
Зочин 2021-06-04 66.181.185.174
Хуулийн байгууллага ???????? Тогтоосон гэнээ ИХ -ын сонгуулийг гацаагаад , тоог бүхэлтэй болгоод, бүхэлгүй болгоод л улаан цагаан юм болоод л байсан шүү дээ ! Ийм байхад худлаа ярьсаар л байх уу! Ард түмнийг мал мэтээр хандсаар л байх уу ! Ер бол хэн гарах нь аль хэдийн тодорхой болсон Ихэнх хүмүүс ер нь монголд сонгууль болдоггүй болсоор удаж байгааг ойлгож л байгаа шүү! Хэтэрхий доромжлох юм аа
Зочин 2021-06-04 66.181.161.9
Гар тооллого гэдэг чинь сонгуулийг хороог томилсон эрх баригч намын дур хүслийн дагуу л үр дүнг гаргах боломж нээгдэнэ гэсэн үг л дээ!!! Хар машин манай, танай нам гэх биш дээ!!
БОДОО 2021-06-04 202.9.46.218
ХАКЕРДАНА АА,
Зочин 2021-06-04 103.229.120.34
MAN iinhan haraaj zuhuud suhbaatariin talbai deer shataagaad baisan har mashindaa yamar ih hairtai bolchihov ene neg yam heleed baigaa yam bish uu tegeed ch har mashiniig hakerdaj bolohgui gedgiig shuuh togtoodog yam uu tusgai undur zeregleliin mergejliin humuus togtoodog bailgui dee,har mashinuudaas meduuleg avaad bulihaatsaagui gedgiig ni heluulsen yam bn l daa
Зочин 2021-06-04 139.5.218.64
Үүнийг хуулийн байгууллага буюу хуульч нар тогтоох уу, хэхэхэ. IT чиглэлийн мэргэжилтэн, байгууллага нь тогтооно. Гэхдээ хакердах боломжгүй машин гэж бол дэлхийд байхгүй, гэтэл зөвхөн Монголд байсныг манай хуульчид шалгаж нотлоод тогтоочихсон байна шдээ. Энэ янзаараа бол манай хуульчид бурханыг чихдэж авчран ял өгөөд торны цаана суулгаж чадахаар улс байна шөө.
За ша ша 2021-06-04 66.181.182.215
Хаха өөрийнхөө авч ирсэн өөрт хэрэгтэй бараагаа өөрөө шалгаад ногүй гээд хэлсэнтэй адилхан сонсогдож бна
иргэн 2021-06-04 66.181.181.59
Хар машин гэж зарим хүн зүүдэлж хонодог байхаа энэ удаагийн сонгуульд бүх хэсгийн хороо гар тооллогоор баталгаажуулна гэсэн ганц өгүүлбэр ойлгохгүй болтлоо тэнэгтсэн үхэр МОНГОЛ уудыг яалтай билээ МАЛ бол хүнсэнд явуулах юмсан, Их хардаад байгаа бол мэдлэгийнхээ хэмжээгээр санал тавиад оролцоод зүзээч аягүй бол унтрааж асааж ч чадахгүй тархины тураалтангууд ийм юм бичиж байгаа даа,
Зочин 2021-06-04 103.229.120.187
ХАР МАШИНИЙГ ХАКЕРДАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ МАН н ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОДОТГОСОН
Ажиглагч 2021-06-04 202.126.88.213
Машиныг хакердах боломжгүй гэдэгт итгэхгүй. Ард олныг хуурсан, төөрөгдүүлсэн худал үг…ИХын сонгуулиар булхай хийсэн баримт бгаашдээ.
Зочин 2021-06-04 202.9.46.201
Төрийн байгууллагууд технологийн нууцыг яаж илрүүлэхэв дээ. Тэгээд ч бүгд МАН-ыхан.
Зочин 2021-06-04 103.212.118.237
Чи, та нар, сөрөг хүчнийхэн хакердах гээд үзээч дээ.Барууныхантай холбоотой биз дээ, энэ зэргийн зүйл хийчэх чадал байхгүй юу . Тэгвэл өөрсдөө хакердаж чадахгүй бол хоосон хардаад хэрэггүй.Хуулийн байгууллага бүгд тэгж худалдагдахгүй,хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа,
Иргэн 2021-06-04 139.5.217.249
Хуулийн байгууллага ийм мундаг чадварлаг болсон баймааргүй л санагдаад байна. Ядаж гадны хөндлөнгийн технологи- аудитын дүгнэлт гаргах хэрэгтэй байх
Зочин 2021-06-04 66.181.177.112
Da.Ganbold khar mashini kompanias 30m server ruu khandsan bna gesen shuu dee. Ter tseg taslal batalgaa daa.
Зочин 2021-06-04 95.115.142.34
Хаха, хуулийн байгууллага нь бас хакэрдуулчихсан байж…. Хөөрхий дөө, миний Монгол хүүхэлдэйн театр л гэсэн үг.
Зочин 2021-06-04 103.212.118.237
Чи л өөрөө барууныханд хакердуулсан гүтгэгч нөхөр байна.Хар машин хакердэж санал луйвардлаа гэж яриад байдаг.Тэгвэл хар машиныг хакердаад болдгийг нь харуулж нотол гэхэд хэн ч чаддаггүй. Бүр дэлхийд, өнөө агуу хөгжилтэй тэргүүний гүрнүүдэд хүртэл нотолж чаддаггүй.
Өвгөн 2021-06-04 192.82.76.107
Төрийн бүх институц бүгд МАН ых одоо хар машинч МАН ых бизээ.
Зочин 2021-06-04 43.242.243.2
Дахиж хар машинаар сонгууль хийхээ боль
Зочин 2021-06-04 66.181.176.160
xaxaxaxaxa TA narin shutdeg USA chin hackdaad baiden garjihaad baigaa shuu