Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов болон өрсөлдөгч тодорхой болжээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Америк тулаанч Монтел Жексон тодорсон бөгөөд хоёр тулаанч ирэх есдүгээр сарын 18-ны өдөр "UFC Fight Night 196" өдөрлөгийн хүрээнд тулалдах аж.
32 настай Д.Батгэрэлийн хувьд тамирчны замналдаа 11 тулаан хийж, ес ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй байгаа бол түүний өрсөлдөгч 29 настай Монтел Жексон нийт 12 тулаан хийж, 10 ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй байна.
"UFC Fight Night 196" өдөрлөг зохион байгуулах газар хараахан тодроогүй байна.
Д.Батгэрэл хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр "UFC-261" өдөрлөгийн хүрээнд Америк тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авсан билээ.
Холбоотой мэдээ