Д.Мөнхбатад оногдуулсан шийтгэлийг хүчингүйд тооцжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Д.Мөнхбатад оногдуулсан шийтгэлийг хүчингүйд тооцжээ

Д.Мөнхбатад оногдуулсан шийтгэлийг хүчингүйд тооцжээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас "Энхсаран" сувиллын нөхцөл байдлыг мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэргийн талаар мэдэгдэл хийлээ.

Тус мэдэгдэлд, 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 мянган төгрөгөөр торгох  арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны  шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч,  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй Солонгос улсаас эрүүл ирээд "Энхсаран" сувилалд 21  хоногт тусгаарлалтад байх явцдаа  Covid-19 өвчнөөр өвчилж, хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500 мянган төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж