НҮБ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд цэгтээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

НҮБ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд цэгтээ хүрлээ

НҮБ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд цэгтээ хүрлээ

Дэлхийн хэмжээнд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 орчим жилийн дээд цэгт хүрч өссөн талаар НҮБ-ын тайланд дурджээ. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ 12 дахь сардаа дараалан өссөн байна.

Энэ нь сүүлийн 10 жилд хамгийн урт хугацаанд үнэ нэмэгдсэн тохиолдол болж байгаа юм. Иймд үнийн өсөлт инфляци эрчимжих өндөр эрсдэл бий болгоод байна. Үүнтэй холбоотойгоор Төв банкнууд нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгааг НҮБ онцолжээ.

Улс орнуудын эдийн засаг цар тахлын хямралаас эргэн сэргэхийн зэрэгцээ ийнхүү хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь болгоомж дагуулж байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2019 онд 4.6 хувиар өссөн бол 2020 онд 6.3 хувиар өсчээ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөд Африкт хамгийн өндөр буюу 21 хувиар өссөн бол Африк, Өмнөд Азид 12 хувь, Номхон далайн орнуудад найм орчим хувиар өссөн байна.

Эх сурвалж: FT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж