Хятадын иргэн Зан Хон дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд гарсан гурав дахь хараагүй хүн болжээ. Тэрбээр Хятадын Чунчин мужид оршин суугч бөгөөд Эверестийн оргил дээр гарахад гурван хоногийн хугацаа зарцуулсан байна. Зан тавдугаар сарын 24-ний өдөр Непалын талаас, гурван хөтөчийн тусламжтайгаар дэлхийн дээвэр гэгддэг 8849 метр өндөр Эверестийн оргилд гарч, тавдугаар сарын 27-нд бууж ирсэн байна.
Дэлхийн хамгийн өдөр цэг дээр гарсан туршлагынхаа талаар Зан “Авирч байхдаа тэнцвэрээ олж чадахгүй унах үе их байсан ч бүхнийг тэвчээд цааш урагшилж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй байна уу, хараагүй байна уу, хүн чамайг чадахгүй гэж мохоож байна уу огт хамаагүй. Чи өөрөө л тэр зүйлийг хийнэ гэсэн итгэл байвал чадахгүй зүйл гэж байхгүй” хэмээн ярьжээ.
Эверест уулын оргил дээр гарсан хамгийн анхны хараагүй хүн бол АНУ-ын иргэн Эрик Вейхенмайер байсан юм. Тэрбээр 2001 онд Эверест уулын оргил дээр гарчээ. Зан Хон түүний түүхээс урам зориг авч ууланд авирч сурсан байна. Тэрбээр 21 насандаа нүдний даралт өвчний улмаас хараагүй болжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ