Н.Түвшинбаярын хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярын хэргийг дахин шалгана

Н.Түвшинбаярын хэргийг дахин шалгана

Н.Түвшинбаярын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаажээ. Цагдаагийн байгууллагаас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүлсэн бол прокуророос хэргийг хянаж үзээд дахин шалгах хэрэгтэй хэмээн цагдаагийн байгууллага руу буцаасан аж.

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байгаа билээ. Сүүлд гарсан мэдээллээр суллагдсан Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж