Турк, Иран улс ШХАБ-д нэгдэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Турк, Иран улс ШХАБ-д нэгдэх төлөвтэй байна

Турк, Иран улс ШХАБ-д нэгдэх төлөвтэй байна

Турк, Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх төлөвтэй байгаа талаар тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов өчигдөр “Tass” агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Одоогоор ШХАБ нь Хятад, Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикстан, Узбекстан, Энэтхэг, Пакистан гэсэн найман байнгын гишүүнтэй бол Афганистан, Беларусь,  Иран, Монгол улсууд ажиглагчийн статустай байдаг. Мөн Армени, Азарбайжан, Камбож, Непаль, Шри-Ланк, Турк улсууд яриа хэлэлцээний түнш гэсэн статустай байгаа юм.

Харин Иран, Турк улс ШХАБ-ын гишүүн болчихвол Евразийн интеграцийн гол хүчнүүд тус байгууллагад төлөөлөлтэй болно гэсэн үг юм.

Иран тус байгууллагад элсэх хүсэлтээ 2008 онд өгч байжээ. Гэсэн ч НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас 2015 оныг хүртэл тус улсыг элсүүлээгүй байна. Ираны цөмийн хэлэлцээр байгуулагдсанаар тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсан ч өөр нэгэн асуудал үүссэн юм. Иран, Тажикистаны хооронд маргаан үүссэнээр Ираны ШХАБ-д элсэх хүсэлтэд хориг тавьжээ.

Харин Турк улсын хувьд НАТО-ийн гишүүн боловч 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээний түнш болсон. Тус уулзалтын үеэр тухайн үед Туркийн ерөнхий сайд байсан Р.Т.Эрдоан: “… Манай улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэхийн тулд ЕХ-нд элсэх боломжоос татгалзаж ч болно …” гэж дурдаж байсан.

Европын парламент Турк улсыг Европын холбоонд элсүүлэх тухай яриа хэлэлцээг түр зогсоох тухай санал нэгдсэн шийдвэрээ 2016 оны арваннэгдүгээр сарын 21-нд гаргасан. Үүнээс хоёр хоногийн дараа тус улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх гэсэн сонирхолтой байгаа байр сууриа дахин баталж, ШХАБ-ын Эрчим хүчний клубийг 2017 оны турш даргалахаар болсон.  Энэ нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн бус орон тус байгууллагын клубийг даргалсан анхны тохиолдол юм. Турк улсын хувьд ЕХ-оос татгалзаж, ШХАБ-ын аюулгүй байдал, эдийн засгийн холбоонд идэвхтэй оролцоотой байх сонирхолтой байгаа. Энэ эрмэлзлийг нь ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг гишүүн орнууд ч дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж