Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн Д.Цэдэнбал халамжийн мөнгө бага, төрийн үйлчилгээ шударга бус байгаа талаар өнөөдөр /2021.6.4/ төв талбайд эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэрбээр улсад 25 жил ажилласан. 1998 онд артерын судасны бөглөрөл өвчнөөр өвдөж, 2014 онд гараа тайруулснаар гурван мөчгүй болсон аж.
Артерын судасны бөглөрөл өвчин нь хөдөлмөрийн чадвар алагдагдалтын аль нэг заалтад байхгүй учир түүнийг ойролцоо заалтаар оношлон 70 хувийн хөдөлмөрийн чадамж алдагдлаар халамж тогтоосон байна.
Гэтэл хоёр мөчөө алдсан 100 хувиар тогтоолгож байхад 18 удаа хагалгаанд орсон түүнд ялгавартай хандсан болохыг хэлж байв. Тиймээс хөдөлмөрийн чадварын алдсан хувь тогтоох заалтад оношийг тусгаж, үнэн зөвөөр халамж тогтоож өгөхийг хүслээ.
ИРГЭН Д.ЦЭДЭНБАЛ:
-Намайг 1997 онд анх өвдөхөд оношийг маань тогтоож чадаагүйгээс болж таван удаа туршилтын хагалгаанд орсон. 1998 онд артерын судасны бөглөрөл өвчнөөр өвдөж, 2014 онд гараа тайруулснаар гурван мөчгүй болсон. 2003 онд анх 70 хувиар тогтоогдсон одоог хүртэл тэр хувиараа халамжаас мөнгө авч байна. Энэ мөнгийг сарын хэрэглээндээ ариа гэж л хүргэдэг. Би халамжаас сард 380 мянган төгрөг авдаг. Түүнээсээ 350 мянгыг нь түрээсийн байрандаа өгч байна. 2019 оноос нийслэлийн Орон сууцны корпораци хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байр олгосон. Би түүнд нь багтаж чадаагүй. Надад өгөх байр байхгүй гэсэн. Би улсаас нэг ч зүйл үнэгүй авах гээгүй. Мөн группийн мөнгөнөөс гадна асаргааны 84 мянган төгрөг авч байна. Ингээд сард би 110 мянган төгрөгөөр амьдардаг. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хөдөлмөр алдагдалтаа 100 хувь болгох гээд хөөцөлдөж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хандахад миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг нэмэх боломжгүй гэсэн"
Түүний охин Ц.Налжирмаагийн хэлснээр аавыгаа сүүлийн 10 гаруй жилийн турш үүрч, асарч байгаа бөгөөд эцгийнх нь өвчнийг хөдөлмөрийн чадвар алагдагдалтын заалтад оруулаагүйг гайхаж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын 10.59 дугаар зүйлд зааснаар "Гуя, шилбэ аль нэг түвшинд мухар" бол 70-90 хувиар тогтоохоор тусгасан. Харин 10.63 дугаар зүйлд зааснаар "Нэг гар аль нэг түвшинд мухар" бол 50-69 хувь хэмээн заасан боловч гурван мөчний тайралт болон артерын судасны бөглөрлийн талаар дэлгэрэнгүй тусгаагүй байгаа юм гэлээ.
Зочин 2021-06-04 139.5.218.64
Бараг социализмын үед тогтоосон өвчнүүд л орсон байдаг. Гэтэл сүүлийн үед шинээр олон төрлийн өвчлөлүүд бий болсон, эдгээрийгээ оруулж шинэчлэхгүй, журмандаа update хийх МАН-ын сайд дарга эрх мэдэлтнүүд алга даа. 30 жил л идэж ууж л явсанаас биш ард иргэдийн төлөө ажил хийсэн зүйлгүй.
Зочин 2021-06-04 49.0.142.117
Журмаа өөрчлөх хэрэгтэй ийм нөхцөл байдлыг нь тусгах хэрэгтэй шд юу ч хийж суудаг юм хариуцсан хүмүүс нь?
Уншигч 2021-06-04 66.181.183.239
Эзэнгүй төрийн эмгэнэл юм даа, нэг л их том том дарга сайдууд мэдэх чадах юм юу ч байхгүй, амьдрал мэдэхгүй
Зочин 2021-06-04 49.0.142.95
жил болгон эмч нарын зөвлөгөөнөөр ороод дахин дахин групп тогтоолгодог. тэр нь яаж байгаа юм гэсэн дараа жил хөл гар нь ургасан байж магадгүй гэж хурлаар оруулдаг.
Ариука 2021-06-04 192.82.77.99
Эрхэтэнээ алдсан хүмүүсийг насан туршийн группэд яагаад оруулж болдоггүй юм болоо.хөдөлмөрийн чадвараа алдсан нь мэдээж бхад жил бүр тэр хүмүүс группийн хурал гээд сунгуулж хэн хэндээ төвөг болохоо болиочээ.
Зөв 2021-06-04 139.5.217.166
Зөв ингэж нэхэж авах хэрэгтэй. Үгүй бол эрүүл нэгэнд өгчихнө