Австралийн замын камер уутат баавгайн царайг ялгаж танина

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Австралийн замын камер уутат баавгайн царайг ялгаж танина

Австралийн замын камер уутат баавгайн царайг ялгаж танина

Австралийн их сургуулийн судлаачид зам гарч буй уутат баавгай бүрийг царайгаар нь ялган таних хиймэл оюун ухаанд суурилсан замын камерын технологи бүтээх гэнэ. Ингэхийн тулд засгийн газраасаа хэдэн мянган доллар авчээ.

Тухайлбал, Гриффит их сургуулийн хиймэл оюун ухаан судалгааны багийнхан уутат баавгайнуудын зам хөндлөн гардаг хэсгүүдэд өндөр технологи бүхий камер суурилуулахаар ажиллаж эхэлжээ. Тэдний зорилго бол эхний ээлжинд уутат баавгай, цаашлаад бүх амьтдыг нэг бүрчлэн царайгаар нь таних чадвартай камер бүтээх аж. Судлаачдын бүтээл амжилттай болбол амьтан судлал, хамгааллын салбарт маш чухал ач холбогдолтой шинэ цаг үе ирэх нь гарцаагүй юм.

Уг төсөлд зориулан засгийн газраас судлаачдад нийт 90 мянган австрали долларын санхүүжилт өгсөн байна. Уутат баавгайн царай ялган танигч камер бүтээхэд зөвхөн камераас гадна хөдөлгөөн мэдрэгч, цахим модуль, нарны зай хураагуур гэх мэт олон сэлбэг хэрэг болох юм. Түүнчлэн эхний ээлжинд долдугаар сард багтаан нийт 20 камер Брисбен хотын ойролцоох зам дагуу байрлуулах гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж