Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг уур орчны шинжилгээний газраас зургадугаар сарын 6-наас 10-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүргэж байна.

Зургадугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Энэ сарын 6-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. Энэ сарын 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж