Цэцийн гишүүнд Д.Зүмбэрэллхам дахин нэрээ дэвшүүлэв | News.MN

Цэцийн гишүүнд Д.Зүмбэрэллхам дахин нэрээ дэвшүүлэв

Цэцийн гишүүнд Д.Зүмбэрэллхам дахин нэрээ дэвшүүлэв

Үндсэн хуулийн Цэцийн  гишүүнд Б.Баттулга, Ч.Нямсүрэн, В.Оюумаа, Б.Улаанбаатар нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан  тавдугаар сарын 24-ний өдөр  хуралдсан ч нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй. Тиймээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтсон.  Тэгвэл  Улсын дээд шүүх “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг тавдугаар сарын 28-ны өдөр  цахим хуудаст байршуулж зургадугаар сарын 4-ний өдрийн 11.00  цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан байна.

Ингэхэд дээрх хугацаанд дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ.  

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ

Д.Зүмбэрэллхам. ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний хувьд  гуравдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн ч нэрээ татаж байсан удаатай. 

П.Одгэрэл. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Байротын их сургуульд магистр, МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Д.Сүнжид. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр, ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг  хамгаалсан. Түүний хувьд Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн байсан юм.

Ж.Эрхэсхулан. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Эргэн сануулахад, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай юм. Ямартай ч  энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сараас хойш сунжирч явсаар өнөөдөртэй золгож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-06-04 43.228.131.35

za zumbee minii hugshin odoo bolio odgerel l bna daa

Avatar

Зочин 2021-06-04 124.158.64.78

Амбицтай цагдаа юу ЕӨК болно л гэншүү болио багшаа л хий гүйцээ

Avatar

ЗОЧИН 2021-06-04 150.129.141.32

Энэ үнэн шүү. 2009 онд болсон үйл явдал санагдана. Зоригтой, шударга хүн.

Avatar

ЗОЧИН 2021-06-04 150.129.141.32

Зөв хүн шүү. Энэ хүнийг Төрийн албаны зөвлөлийн дарга хийж байхад цорын ганц удаа шалгалтнд 1д орсон хүмүүс шударгаар ажилтай болж байлаа. Өмнө нь хичнээн 1д ороод ч ажилд авдаггүй байлаа. Цүнх баригчдын ажилд орох бололцоог хаасан гэж нам нь түүнийг ажлаас нь хуссан түүхтэй.

Avatar

Зочин 2021-06-04 139.5.217.250

Зүмбэрэллхам нь ёстой л монгол төрийн ноён нуруу даа.

Avatar

zochin 2021-06-04 64.119.24.89

Зүмбэрэллхам л байна даа чигч шударга нуруутай хүн дээ

Avatar

pxkny 2021-06-04 192.82.88.228

В.Оюумаа гэнэ үү?

Avatar

Иргэн 2021-06-04 192.82.74.105

Зүмбэрэллхам гуай маш цэлмэг ухаантай, голч, шударга хүн дээ

Avatar

ИРГЭН 2021-06-04 43.228.131.24

ЗҮМБЭРЭЛЛХАМ Л БАЙНА ДАА. ТУРШЛАГАТАЙ

Avatar

Хүрэлбаатар 2021-06-04 66.181.187.112

Зүмбэрлхам жинхэнэ суурьтай монгол эр хүн шүү дээ…Дэмжээрэй…

Avatar

zochin 2021-06-04 202.21.127.170

Энд шаардлага хангах хүн алга даа. Зүмбэрэлхам улс төрийн нөлөөний хүн бөгөөд одоо ТАЗ-ийн гишүүн. Сүнжид ХЭҮК-ийн гишүүнээр сонгогдоод 2 сар л болж байгаа. Эрхэсхуланд Цэцийн суудал өндөрдөнө. Одгэрэлийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй, авгай нь УДШ-ийн шүүгч.

Avatar

Болд 2021-06-04 66.181.160.102

Хөгшин нохойгоор юу хийнээ. Цэц гэж бас хогын тантан болснуу

Avatar

Зочин 2021-06-04 202.21.126.30

ЗҮМБЭЭ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ ҮЗЧИХСЭН, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД БАРАГ ДАРГА ХИЙСЭН ХҮН. УГ ФИГУР НЬ ГАЙГУЙ СЁАЙН ХУУЛЬЧ. СҮНЖИД ХЭҮК-ИЙН ГИШҮҮНЭЭ БОЛЬЧИХСОН ЮМУУ. ЭНЭ БҮСГҮЙ НОМТОЙ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ БАГАТАЙ ШҮҮ. ЭРХЭС ТИЙМ ХЭМЖЭЭНД АРАЙ БОЛОХГҮЙ ЭЭ. ОДГЭРЭЛИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ, ХУУЛЬЧИДДАА НЭГ ИХ ТАНИГДААГҮЙ Л ХҮН БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-04 202.131.245.227

Одгэрэлийг бүх хуульчид танина. Хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүн. Монгол улсад захиргааны эрх зүйг шинэ түвшинд гаргаж ирсэн. Даруу хүн болохоор бусад шиг тв сэтгүүл сонинд өөрийгөө сурталчлаад явдаггүй. Чамд зөвлөхөд энэ хүний бичсэн номыг эхлээд уншаарай.

Avatar

Зочин 2021-06-04 202.179.26.117

Хүчит шонхор захын хуулийн зөвлөх, өмгөөлөгч нь гэсэн.

Avatar

йыа 2021-06-04 103.11.195.34

нам дагасан эсхүл баян айлын бандгар авгай хүүхэд биш Энэ 4-ийн нэг гараасай.

Avatar

ЦЭЦ 2021-06-04 202.179.24.202

ХЭЗЭЭ Ч ЯМАР Ч НАМД ЗУТГЭЖ ЯВААГУЙ ЦЭВЭР ХУУЛИЙН САЛБАРТАА УНЭНЧ АМЬДАРСАН ХУН СОНГОГДООСОЙ, ТИЙМ ХУН БАЙДАГ БИЗ ДЭЭ, НАМД ЗУТГЭСЭН НАМТАРТАЙ Л БОЛ ХЭРГГУЙ ДЭЭ8

Avatar

Зочин 2021-06-04 202.131.245.227

Oooh my god epxecxulan gene uu dalchignasan neg bagsh uxaantai amitan shudapga dyp esgesen nuxup du xoopxii xoopxii zailuul. Alia salbadai bolj yvax xuvtai xyn bulguu

Avatar

Зочин 2021-06-04 202.131.245.227

Ene zumberel tetgevertee caixan cuuj boldoggyi yumyy ichmeer yumbe, ene synjid gedeg avgai ymsr alban tyshaald dyrtai duh be. Neg gazraa togtvortoi ajillaj yzeegui boli l doo ta 2-t ichih ym bna uu

Avatar

zochin 2021-06-04 66.181.161.70

Dotood juran dr ni dahin ner devshuuleh bolomjgui gesen. Zumbetellham Sunjid 2 Toriin ondor alban tushaald tomilogdoj ochchood tuushtsi ajillamaar yum. yasan ih iish tiishee uschsen humuus ve. Bagsh gesen humuus ni iim baihaar beldej bgaa shavi nar ni yamar baihiim be

Avatar

Зочин 2021-06-04 103.212.118.14

:Яасан их дурууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж