“Зүрх мартахгүй” төсөл асрамжийн төвийн хүүд үнэгүй хагалгаа хийв

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

“Зүрх мартахгүй” төсөл асрамжийн төвийн хүүд үнэгүй хагалгаа хийв

“Зүрх мартахгүй” төсөл асрамжийн төвийн хүүд үнэгүй хагалгаа хийв

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй "Зүрх мартахгүй" төслийн багийнхан “Нандин амьдрал” асрамжийн газарт амьдарч буй бяцхан хүүд 16 сая төгрөгийн өртөг бүхий зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийжээ. Бяцхан хүүгийн аав ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй юм байна.

“Зүрхний цоорхой” гэх оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч нарын байнгын хяналтад эмчлүүлж байсан хүү өнгөрсөн сард зүрхний хагалгаанд орж, өдгөө биеийн байдал нь хэвийн, тус асрамжийн төвийн багш, ажилчдын халамжид эрүүл саруул өсч байгаа аж.

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд Монголд жилд дунджаар 1000 орчим төрдөг бөгөөд 200-300-д нь мэс засал хийх нэн шаардлагатай, бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийвэл бүрэн эдгэрдэг байна.

"Зүрх мартахгүй" төслийг санаачлагч, эмч Б.Болдсайхан багийнхны хамт тавдугаар сарын 26 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр Хэнтий, Дорнодын хойд хил орчимд оршин суудаг иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулахаар явсан.

Тэрбээр үзлэг оношилгооны багаа "Хязгаараас чанад” хэмээн нэрлэж, хүүхдүүдээс гадна зүрх ба цээж, том судас, уушгины мэс засалд орох шаардлагатай насанд хүрсэн иргэдэд ч эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

"Хязгаараас чанад" баг Чойбалсан хотод өнгөрсөн сарын 31-ний өдөр нэгэн бяцхан зүрхэнд 1 цаг 45 минут яаралтай хагалгаа хийж, 1.5 см өргөнтэй хаагдаагүй судсыг боосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж