Хятадын залуу үеийнхэн олон цагаар ачаалал ихтэй ажилладаг ч бага цалин, урамшуулал эргүүлэн авдаг амьдралын хэв маягийг өөрчлөх шаардлагатай хэмээн дуу хоолойгоо нэгтгэжээ. Улмаар цахим орчинд “Тан Пин” буюу тэрийн хэвтэх гэсэн утгатай хэмээх давлагаа эхлүүлсэн байна.
Сүүлийн үед Хятад улсад ажиллах хүч багассаар байгаагаас болоод залуус олон цагаар чанартай ажиллах, ажил хайх зэрэгт асар их хүндрэл тулгарч байгаа аж. "Тан Пин" давлагаа анх "Tieba" хэмээх платформ дээр нэгэн хэрэглэгчийн бичсэн “Хэвтэх бол миний хийж буй хамгийн ухаалаг үйлдэл. Хүн ер нь хэвтэж байж л аливаа зүйлийн учрыг ойлгодог бололтой” хэмээх өгүүлбэрээс эхлэлтэй гэж хүмүүс үзэж байгаа гэнэ. Түүнээс хойш "Тан Пин" гэх үг Хятадын бусад олон платформд тарж, залуусын уриа үг болжээ.
Уг давлагааны гол зорилго нь ажил хийлгүй зүгээр хэвтэхэд биш, илүү цагаар хэтрүүлэн ажиллахгүй байх, уян хатан нөхцөлтэй байх зэргийг сануулахад оршиж байгаа юм. Жишээлбэл, лабораторийн техникч Ван хэмээх 24 настай эр “Илүү цагаар ажиллах бол зүүгээр загас барих мэт хэцүү асуудал. Бид нийгмийн буруу тогтолцооноос болж ажлаас бусдыг мартаж, амар тайван амьдрахын хүслэн болцгоож байна. Тэрийн хэвтэх гэдэг бол үхэхээ хүлээх гэсэн үг биш. Бид ажиллахгүй гээгүй. Бид үнэндээ ажиллахыг хүсч байна. Гэхдээ хэт их ажилламааргүй байна” хэмээн ярьжээ.
Гэвч засгийн газраас хариу арга хэмжээ авч, энэ давлагаатай холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн залуусын сэтгэгдэл, нийтлэлүүдийг устгах болжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ