Э.Дэвис: Багтаа туслахыг хүссэн ч бие минь зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Э.Дэвис: Багтаа туслахыг хүссэн ч бие минь зөвшөөрсөнгүй

Э.Дэвис: Багтаа туслахыг хүссэн ч бие минь зөвшөөрсөнгүй

NBA-ийн 2020-2021 оны улирлын плей-оффын нэгдүгээр шат гэнэтийн зүйлсээр дүүрэн өрнөж байна. Одоогийн байдлаар өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдөж байсан хоёр баг болох Лос Анжелес Лэйкерс болон Майами Хит багууд хасагдаад байна.


  • Лос Анжелес Лэйкерс 100 – 113 Финикс Санс

Финикс Сансын залуучууд тэр дундаа Дэвин Бүүкер цувралыг дуусгахаар ирсэн гэдэг нь тоглолтын эхнээс мэдрэгдсэн. Тэрбээр нийтдээ 47 оноо авсан бөгөөд эхний хагаст долоон удаа алсын зайн шидэлтийг оновчтой болгон багтаа онооны тэргүүллийг авчирсан. Лэйкерсээс энэ тоглолтод Энтони Дэвис тоглосон ч нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад бэртлээ сэдрээн талбайг чөлөөлж улмаар эргэн ирээгүй. Ийнхүү хоёр гол тоглогчийнхоо нэгийг алдсан Лэйкерс тоглолтын турш онооны зөрүүг багасгах гэж хичээсэн ч амжилт олсонгүй Финикс Санс цувралын зургаа дахь тоглолтонд хожиж, 4-2 гэсэн харьцаатай дараагийн шатанд шалгарав.

Тоглолтын дараа Энтони Дэвис “Би багтаа туслахын тулд бүхнийг хийхийг хүссэн. Гэвч бие маань зөвшөөрсөнгүй. Бидэнд энэ жил боломж байсан ч эрүүл байж чадсангүй. Ялангуяа би талбай дээр байж байх ёстой гол хүн нь эрүүл байж чадсангүй” гэжээ.

Мөн тоглолтын дараа Леброн Жэймс өөрийн өмсгөлөө Дэвин Бүүкерт дурсгасан байна. Түүнээс сэтгүүлчид Токиогийн олимпод оролцох уу гэж асуухад “Үгүй ээ, би зун олимпийн оронд "Toon Squad" кинондоо анхаарлаа хандуулна. “Monstars” эсвэл “Goon Squad”-ийг ялахын тулд хичээнэ” гэв.

Аваргуудыг буулган авсан Финикс Санс баг хоёрдугаар шатандаа Денвер Наггетс багтай учраа таарлаа. Хоёр багийн цувралын эхний тоглолт зургадугаар сарын 8-ны 10.00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж