"Оросын төв талбайд хөшөөгөө босгосон Монгол адуу устлаа"

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

"Оросын төв талбайд хөшөөгөө босгосон Монгол адуу устлаа"

"Оросын төв талбайд хөшөөгөө босгосон Монгол адуу устлаа"

Монголын үндэсний морин спорт, уяачдын холбооноос өнөөдөр/2021.06.04/ улсын их баяр наадмаар  монгол болон эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮМСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэхүү төсөлд манай холбоо идэвхтэй оролцож, уяачдаас цахимаар болон биечлэн уулзаж санал хүсэлтийг нь авч байсан. Их томоохон өөрчлөлтүүдийг ч оруулж байгаа. Тухайлбал, наадмын өглөө морьд ялгах гэдэг зүйлийг халж байгаа. Уяачдын бүтэн жил уясан морийг наадмын комиссынхон гээд хэсэг хүмүүс наадмын өглөө уралдуулахгүй гэдэг. Энэ байдлыг засч, тухайн морийг уралдаж болох эсэхийг гурав хоногийн өмнө зарладаг болно. Дэлхий дээр зөвхөн монголчууд адууг зургаан насаар нь ангилдаг цорын ганц ард түмэн. Зургаан насны морьдыг бага насны хүүхдээр уралдуулна гэдэг бол монгол наадмын нэг төрөл. Унаач хүүхдүүдийг бүтэн жилийн турш даатгуулдаг болно. Үүнийг хуулийн зохицуулалтдаа тусгасан.

 Тод манлай уяач Ц.Дуламсүрэн:

-Өнгөрөгч 2010 онд эхлэн Монголын морин спорт уяачдын холбоо хууль зөрчиж, гурван насны эрлийз адуу уралдах боломж олгосон. 2011 онд хуулиар зөвшөөрөгдөөгүй ганцхан адуу 30 адуунаас айрагдаж байсан бол өнгөрсөн жил Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор монгол морины уралдаанд 30 морь айрагдахад ганцхан монгол адуу байсан. Баяр наадмын хууль хоцрогдсон. Монголын морины ангилалд эрлийз морь уралдуулдаг хүмүүст ямар ч хариуцлага тооцохгүй байна. Энэ асуудлуудыг хуулиараа нэг мөр шийдэх хэрэгтэй. Монголын морин спорт уяачдын холбооноос санаачилсан цолны асуудал хэрээс хэтэрлээ. Оросын төв талбайд хөшөөгөө босгосон Монгол адуу устлаа. Монгол морь уралдахгүй бол идэшний адуу л болно. Тиймээс эрлийз, монгол адууг хуульчлах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж