Ерөнхий сайдын дэргэд залуучуудын "Gen Z" клуб байгуулагдлаа | News.MN

Ерөнхий сайдын дэргэд залуучуудын "Gen Z" клуб байгуулагдлаа

Ерөнхий сайдын дэргэд залуучуудын "Gen Z" клуб байгуулагдлаа

Ерөнхий сайдын дэргэд залуучуудын "Gen Z" клуб байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсон ярилцлаа. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэв.

Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм байна. Засгийн газрын бодлогод шинэ үеийнхий санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” бодлогыг илүү олон хүнд, ялангуяа залууст хүргэхэд клубийн гишүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн залуус өөрсдийн нийгмийн асуудалд гарц, шийдэл эрэлхийлсэн санал, судалгааг боловсруулж өгдөг байх нь зүйтэй гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт байгалийн ухааны хичээлийн цагийг нэмэх, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, багш нарын заах арга, чадварыг нэмэгдүүлэх, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ хичээлээр сурагчдад давтлага өгч, зааж зөвлөх,  хүүхэд, залууст мэргэжил сонголт,  сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө мэдлэг олгох зэрэг саналыг тэд хэлж байлаа.
“Z Generation” гэдэгт ойролцоогоор 10-25 настай хүүхэд залуусыг хамруулдаг. Тэд техник технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг, эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид, шинийг эрэлхийлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлдог байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-04 122.201.21.51

Социйн үед бол энэ нөхөр үсрээд эвлэлийн дарга л болно. Харамсалтай нь цөвүүн цаг болж юмс эсрэгээрээ болоход МУ-ын засгийн тэргүүн болох юмдаа

Avatar

Zochin 2021-06-04 202.126.89.217

Amidral kino bish ee. Oyundutuu mini ee…

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-04 66.181.184.155

Оюун- Эрдэнэ ч ёстой солиорч байна даа. “Z Generation” ч гэх шиг..“Z” үеийнхэн” ч гэх шиг. Багахан шиг тэнэгтээрэй…

Avatar

Зочин 2021-06-04 124.158.64.81

Ерөнхийл сайд аа ард түмнээ битгий ингэж хувааж хагалаад бай. Үхсэн ацны GenZ. Нэгмөсөн бүүмэрүүд, мянганыхан гээд клуб байгуулаач

Avatar

Зочин 2021-06-04 58.72.58.42

Uneheer demjij baina ene ajil dunguj ehelj bgaa ch ireeduid mash ur dun gargasan ajil bolno gedegt itgej baina,

Avatar

Шударга АРД 2021-06-04 66.181.182.210

Нусгай хүүхдүүдийг улс төржүүлэхээ боль, харвардын хэлний болоод бэрс дээд сургуулийн төгсөгч өө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж