John Wick 4: Киану Ривз, Донни Йен нар хамтарна

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

John Wick 4: Киану Ривз, Донни Йен нар хамтарна

John Wick 4: Киану Ривз, Донни Йен нар хамтарна

“Lionsgate” кино компани алдарт “John Wick 4” цувралд жүжигчин Киану Ривз, Донни Йен нарыг хамтран тоглуулахаар болсон байна. Донни Йен уг киноны гол дүр болох хөлсний алуурчин Жон Викийн хуучны найзын дүрд тоглох гэнэ.

Азийн шилдэг жүжигчин, найруулагчдын нэг Донни Йены хувьд “IP Man”,  “xXx: Return of Xander Cage”, “Rogue One: A Star Wars Story”  зэрэг  тулаант кинонуудаараа алдартай.

“John Wick 4” киноны зохиолыг Шэй Хаттен, Майкл Финч нар бичсэн бол Басил Иваник, Эрика Ли, Киану Ривз, Луйс Роснер нар найруулагчаар ажиллаж байна. Энэхүү киноны зураг авалт энэ зун эхлэх бөгөөд 2022 оны тавдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Deadline.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж