ОХУ олон улсын сансрын станцаас өөрсдийн хэсгийг салгана | News.MN

ОХУ олон улсын сансрын станцаас өөрсдийн хэсгийг салгана

ОХУ олон улсын сансрын станцаас өөрсдийн хэсгийг салгана

ОХУ олон улсын сансрын станцаас өөрсдийн хэсгийг салгана

ОХУ-ын сансар судлаач нар ойрын хугацаанд олон улсын сансрын станцаас өөрсдийн эзэмшлийн хэсгийг салгаж авах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Тухайлбал, өчигдөр/2021.6.3/ олон улсын сансрын станцад ажиллаж буй орос судлаач нар задгай сансарт гаран олон улсын сансрын станцаас Оросын Пирс модулийг татан буулгаж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Улмаар ойрын хугацаанд Пирс модуль олон улсын сансрын станцаас салж, түүнийг дэлхийд буулган бүрэн устгаж магадгүй гэнэ.

Олон улсын сансрын станцын тал хэсгийг ОХУ, үлдсэн талыг АНУ эзэмшдэг. Харин Оросын эзэмшлийн Пирс модуль шинээр ирж буй хөлгийг өөртөө залган хүлээн авах боомт хэсэг болон ашиглагдаж байсан ч ОХУ хэд хэдэн шалтгаанаас болж цаашид ашиглахаас татгалзаж, оронд нь цоо шинэ технологи, илүү олон үйл ажиллагаа явуулах боломж, чадал бүхий Наука модулийг суурилуулахыг илүүд үзсэн байна.

"NASA" агентлагийн мэдээлснээр задгай сансарт гарсан судлаач нар Пирс модулийг салгах бэлтгэлийг хангах гол зорилготой байсан ч хажуугаар нь түлшний урсгалын доголдлыг оношилж, зарим хэдэн боолтыг чангалан станцыг гаднаас нь ерөнхийд нь шалгасан аж.

Ийнхүү Пирс модуль олон улсын сансрын станцаас татан буугдаж, тэтгэвэртээ гарч байгаа анхны модуль болж байна. Модулийг олон улсын сансрын станцаас салгамагц элдэв эрсдэлээс сэргийлэн дэлхийд буулган устгах шаардлагатай гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар модуль агаар мандалд нэвтэрмэгцээ ихэнх хэсэг нь бүрэн шатаж дуусах учиртай ч үлдэгдэл хэсгүүд газарт унаж хохирол учруулахаас сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Пирс модулийг долдугаар сарын 17-ноос хойш салгах бөгөөд Наука модулийг шуурхай хөөргөн богино хугацаанд олон улсын сансрын станцад холбох төлөвлөгөө бий гэнэ.

Эх сурвалж: BGR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2021-06-04 66.181.161.59

яахавдээ, болж л бна. төгс байх нь сэтгүүлчийн үүрэг биш. Мэдээлэх л үүрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-04 66.181.161.54

Сэтгүүлч ухаантай юм бол монгол хэлээ сайн сурахад яана даа. Орчуулах гэж а**х юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж